Гадаадын хэвлэлүүд түүнийг хурандаа Иван Вороныч гэж нэрлэсэн ч тагнуулын байгууллага хохирогчийн нэрийг хараахан зарлаагүй байна. Украины Дотоодын Аюулгүй байдлын албаны төлөөлөгчийг машины зогсоол дээр үл таних этгээд хэд хэдэн удаа буудсаны эцэст хэргийн газраас зугтсаныг харуулах, бичлэг дэлхийн нийтийн, цахим сүлжээнд тараад байна.
Энэ хэрэг Пүрэв гаригт /2025.07.10/ орон нутгийн цагаар 09:00 цагт Холосийвский дүүргийн нэгэн барилгын гадаа гаржээ Камерт үлдсэн бичлэгийг харвал жинсэн өмд, бараан өнгийн цамцтай эрэгтэй тус барилгаас гарч ирэн, өөр нэгэн этгээд түүн рүү гүйж ирээд, гар буугаар таван удаа буудсан байна.
Дотоодын Аюулгүй байдлын алба нь Их Британийн "MI5"-тай адил дотоод аюулгүй байдал, сөрөг тагнуулын асуудалд санаа тавьдаг. Гэхдээ дайн эхэлснээс хойш тус алба Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх аллага, хорлон сүйтгэх ажиллагаануудад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Оросын өндөр албан тушаалтан генерал Игорь Кирилловыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хөнөөсөн хэргийн ард Украины Дотоодын аюулгүй байдлын албаныхан байсан гэж үздэг. Түүнчлэн Оросын генерал Ярослав Москалик энэ оны эхээр Москвад машинтайгаа дэлбэрч амь үрэгдсэн. Энэ хэрэгт ч мөн Украиныг буруутгасан билээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх