Наадмын амралтын өдрүүдээр хааж шинэчлэх замуудын байршлыг танилцуулж байна.
Тэмээтэй хөшөөний уулзвар
Хан-Уул дүүрэг, 1, 15-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзварыг хаана. Авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм.
Сонсголонгийн замын уулзвараас "ДЦС 4"-ийн зүүн уулзвар
Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас ДЦС 4-ийн зүүн уулзвар хүртэлх эхний 2 км авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх