АНУ-ын Аризона мужийн оршин суугч уушгины тахлаар нас барсныг мужийн эрүүл мэндийн албаныхан Баасан гаригт (2025.07.11) мэдэгдсэн. Энэ нь 2007 хойш тахал өвчнөөр нас барсан анхны тохиолдол болоод байна гэж Коконино дүүргийн эрүүл мэнд, хүний үйлчилгээний газраас хэлсэн. Албаныхны мэдээлснээр, тухайн нас барсан өвчтөн нь тахлаас халдвар авч үхсэн амьтанд хүрснээр өвчилсөн байна.Одоо үед энэхүү өвчин нь ховор тохиолддог төдийгүй антибиотикоор эмчлэх боломжтой.
АНУ-д жилд дунджаар долоон хүн тахлын улмаас нас бардаг гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв. Коконино мужийн засгийн газраас олон нийтэд өртөх эрсдэл бага хэвээр байгаа ч хувийн ариун цэврээ сахихыг уриалаад байна.
Уушгины тахал нь “Yersinia pestis” нянгаар үүсгэгддэг уушгины хүнд хэлбэрийн халдвар. Хүн халдвар авсан тохиолдолд 2-8 хоногийн дотор халуурах, дотор муухайрах, толгой өвдөх, хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд “DEET”-д суурилсан шавьж үргээгч бодис хэрэглэх, үхсэн амьтан, халдвартай эд, материалд хүрэхгүй байх шаардлагатай. Мөн шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй уулзах болон сүүлийн үед тохиолдол бүртгэгдсэн хөл хөдөлгөөн ихтэй газраар зорчихгүй байхыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх