Цахим мэдээ
Мэдээ

Визний хугацаа нь дууссан гэр бүл агуйд амьдарч байсныг илрүүлээ...

Энэтхэгийн Уттара Каннада дүүргийн Кумта Талукын Раматирта толгод дахь алслагдсан агуйгаас Бямба гаригт (2025.07.12) орос эмэгтэйг хоёр бага насны хүүхдийнх нь хамт аварсан байна. Цагдаа нар түүнийг 40 настай Нина Кутина болохыг тогтоож, Мохи гэ хочилдог гэж мэдэгдсэн. Тэрбээр Оросоос Энэтхэг рүү бизнесийн визээр зорчиж, Хинду шашин болон Энэтхэгийн шашны уламжлалд гүн гүнзгий татагдсан Гоагаар дамжин Гокарна руу явах гэж байжээ.
Хүүхдүүд болох 6 настай Прея, 4 настай Ама нар ээжийнхээ хамт ойд бараг хоёр долоо хоног тусгаарлагдсан байна.

Мохи тухайн гэртээ Рудра шүтээнээ хадгалж,бясалгал хийн цагийг өнгөрөөдөг байж. Саяхан тухайн газар нутагт хөрсний гулгалт болсноор цагдаа нар ээлжит эргүүл хийж байхдаа гэр бүлийн гурвыг олсон байна. Цагдаагийн тойргийн байцаагч Сридхар болон түүний багийнхан агуйн гадаа өлгөөтэй хувцас байгааг олж харснаар очиж шалгажээ.

Уттара Каннада улсын цагдаагийн ахлах ахлагч М Нараяна Бямба гаригт “PTI”-д ярихдаа, "Манай эргүүлийн баг Раматирта Хилл дэх агуйн гадаа хатаахаар өлгөгдсөн сари болон бусад хувцаснуудыг олж харсан. Очиж шалгасны дараа Мохиг болон хүүхдүүдийг нь олж харсан” гэж мэдээлсэн байна. Тэрээр "Мохи хүүхдүүдийнхээ хамт ойд хэрхэн амьд гарч, юу идэж байсан нь гайхалтай байсан" гэв. Түүнчлэн Мохигийн визний хугацаа 2017 онд дууссан байсан нь тогтоогдсон. 
Нараяана "Бид түүнийг Садхви удирддаг ашрамд байлгахаар тохиролцсон. Дараа нь түүнийг Гокарнагаас Бенгалуру руу аваачиж, албадан гаргах үйл явцыг эхлүүлнэ" гэж хэвлэлийнхэнд хэлсэн байна. Өдгөө орон нутгийн нэгэн төрийн бус байгууллагын тусламжтайгаар ОХУ-ын ЭСЯ-тай холбогдож, түүнийг албадан гаргах ажлыг эхлүүлээд байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх