Цахим мэдээ
Мэдээ

Оросын өндөр албан тушаалтны 23 настай нууц амраг, төрийн онгоцоор зугаалж буй зураг ил болов

Кремлийн дээд түвшний албан тушаалтан 23 настай, ил тод эротик өнгө аястай байдлаараа алдартай Мария Шалаева бүсгүйг Орос даяар тансаг цэргийн онгоцоор аялуулж зугаацуулжээ. Бүсгүй улс орны хамгийн үнэ цэнтэй нисэх хүчин  Ту-134АК төрлийн онгоцны дотоод салоноос зураг авч олон нийтийн сүлжээнд байршуулсан нь томоохон дуулиан тариад байна. 

Өдгөө илчлэгдээд буй гэрэл зургууд дээр бүсгүй гар, хүзүүгээрээ тансаг бугуйн цаг, үнэтэй гинж зүүж, нисэх онгоцны доторх VIP орчинд алжаал тайлан зурагаа дарсан нь олон нийтийн анхааралыг татжээ. Оросын нууц алба, сэтгүүлчид тус бүсгүйг улстөрийн нөлөө бүхий хүний “нууц түнш” хэмээн тодорхойлсон бөгөөд Кремлийн дотоод албаныхан ч уг мэдээллийг үгүйсгэсэнгүй.

Хамгийн ноцтой нь, уг аяллууд нь зөвхөн нэг удаагийн явдал биш байж болзошгүй. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн зургууд нь 2023 оны дунд үеэс хойших хугацаанд хэд хэдэн хот, бүс нутгаар хийгдсэн байж болох аяллын ул мөрийг харуулж байгаа юм.

ОХУ дотооддоо “хатуу” сахилга батыг шаарддаг, “үндэсний ёс суртахууны үлгэр жишээ орон” хэмээн сурталчилж ирсэн. Гэвч сүүлийн үед Кремлийн ордны дотоодод гарч буй бэлгийн ёс суртахууны зөрчлүүд, хээл хахууль, төрийн хөрөнгө завшсан гэх дуулианууд ар араасаа хөвөрч, Путины “дэглэмийн сахилга бат” гэх нэр хүндэд сүүдэр унагаж эхэллээ.

Ажиглагчид уг хэрэг явдлыг зүгээр нэг “дотны харилцааны асуудал” гэж үзэхгүй байгаа бөгөөд “Төрийн өмч, ард түмний татварын мөнгөөр хувь хүний жаргал эдэлж байгаа нь зөвхөн ёс суртахууны асуудал бус, төрийн системийн гажуудал юм” хэмээн эсэргүүцэж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх