Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр 10 сарын өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. "Шинэ барилга барьж дуустал түрээсийн байрны зардлыг нийслэлийн нөөцийн сангаас гаргахаар болсон. Оршин суугчид хотын дарга Х.Нямбаатараас тэр тогтоолоо саяхан авсан. Одоо барилгыг нураах хотын даргын захирамж албажиж гарах ёстой. Байрны бүх айл үл хөдлөх хөрөнгийн батламж, буулгах зөвшөөрлийн өргөдлөө 100 хувь өгсөн. Захирамж гарангуут барилгыг буулгах тендер зарлагдана. Үүний дараагаар барилгыг шинээр барих тендерийг зарлана" гэдгийг оршин суугч Ч.Энхтуяа ярьсан юм |
СЭТГЭГДЭЛ Үлдээх