Цахим мэдээ
Хэзээ

БНХАУ-тай үндэстэн дамнасан гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд хамтран ажиллана...

Уулзалтын эхэнд Л.Мөнхбаатар сайд “Дэлхийн Олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцохыг урьж урилга ирүүлсэнд талархалаа илэрхийлээд, энэхүү форум нь дэлхийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах, тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны гарц шийдлийг эрэлхийлэх, харилцан туршлага солилцох, бүтээлч яриа, хэлэлцээ өрнүүлэх чухал талбар болсныг тодотголоо.

Тэрээр хоёр улсын төрийн тэргүүн нарын манлайлал дор Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжиж, тэр дундаа хууль сахиулах байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа мөн тогтвортой хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

May be an image of 14 people, dais and text

Талууд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг тэр дундаа хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар харилцан мэдээлэл солилцох, албан хаагчдыг мэргэшил дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтад хамруулахад хамтран ажиллахын зэрэгцээ “2022-2026 онд Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт үр дүнтэй байгааг харилцан сайшааж, ирэх онд шинэ агуулгаар баяжуулан шинэчлэн байгуулахаар тохиролцов.

Түүнчлэн харьяа байгууллагуудын хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцсон бөгөөд БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунаас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тавьсан санал хүсэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх