Олон улсын бодит жишээнүүд:
Япон / 2018 он Ямагүчи муж /
- 2 настай Ёшихиро хүү гэрийнхээ ойролцоо төөрөөд 3 өдөр 3 шөнө уул, ойд байсныг олжээ. 78 настай сайн дурын аврагч ахмад эр "хүүхэд усанд ойрхон байдаг" гэсэн туршлагад тулгуурлан хайж, нэг булгийн дэргэд сууж байсан хүүг эсэн мэнд олсон. Хүү ганц ч гэмтэлгүй, бага зэрэг ядарсан байдалтай байсан нь олон улсын хэвлэлээр тухайн цаг үед гарч байжээ.
Австрали / 2021 он, Шинэ Өмнөд Уэльс /
- 3 настай Aj Elfalak хүү гэрээсээ ойд төөрч 3 өдөр алга болсон. Дроноор эрэн хайх үед ойролцоох горхинд ус ууж суусан байдалтай олдсон. Хүүгийн амьд гарахад гол хүчин зүйл нь ойролцоох усаар хангагдсан байсан гэж аврагчид дүгнэсэн.
АНУ /2019 он, Хойд Каролина муж /
- 3 настай Кейси Хэтуэй ойд 2 өдөр төөрсөн. Аврагдсаны дараа "намайг нэг том баавгай хамгаалж байсан" гэж ярьсан нь ихээхэн шуугиан дэгдээсэн. Хүү хүйтэн, бороотой цаг агаарт ч амьд гарсан нь хүүхдийн бие организмын тэсвэр тэвчээр, мөн хүүхэд нэг газраа хөдөлгөөнгүй байсантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарласан.
Канад / 2017 он, Манитоба муж /
- 2 настай хүүхэд гэрээсээ холдож ойд төөрсөн. Цагдаа, сайн дурынхан, дулаан мэдрэгч төхөөрөмжтэй нисдэг тэрэг ашиглаж, хэдхэн цагийн дотор олсон. Энэ тохиолдол нь технологийн дэвшлийг ашиглахын ач холбогдлыг харуулсан.
Орос / Саха, Якут 2020 он /
- 3 болон 4 настай хоёр охин Сибирийн тайгад төөрсөн. 3 өдөр хүйтэнд хоносон ч том нь дүүгээ лулаан хувцсаар ороож, хамтдаа гал түлж байсан. Аврагчид ирэхэд хоёр охин чичирч байсан ч амьд байсан. Энэ нь хүүхдүүдийн амьд гарах зөн совин, энгийн мэдлэг ямар чухал болохыг харуулсан.
СЭТГЭГДЭЛ Үлдээх