Цахим мэдээ
Хэзээ

Зэргэлдээ хоёр гэр шатаж 25 настай эмэгтэй 3 настай хүүхдийн хамт амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэх дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт өчигдөр /2025.09.22/ 19:42 цагт иржээ. Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн таван ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн шатсан байжээ. Мөн зэрэгцээ барьсан иргэн А-гийн таван ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Тухайн гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх