Боловсролын салбарын төлөө дуугардаг тэр салбараас сонгогдсон гишүүд манай парламентад цөөнгүй бий. Түүний нэгэн төлөөлөл улсын их хуралдаа багш гэх дүрийг бий болгоод буй Ц.Мөнхтуяа гишүүн өнгөрсөн сонгуулийн үеэр "багш нарын төлөө дуугарна, боловсролын чанарыг дээшлүүлнэ" хэмээн уриа лоозон дэвшүүлж, боловсролын салбарынхны итгэлийг хүлээн парламентын гишүүн болсон нэгэн.
Түүний хувьд 2022 онд бүтэн өнчин дөрвөн хүүхдийг байртай болгох хандивын аян эхлүүлсэн бөгөөд олон нийтийн дэмжлэгээр байр авч өгсөн байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн болсноос нь хойш тус байрыг төдийгүй хандивын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байх магадлалтай хэмээн хэвлэлээр шуугиж, мөн байрыг хүүхдүүдийн нэр дээр бүртгүүлээгүй, шилжүүлээгүй, "байрнаас хүүхдүүдийг хөөж, оронд нь ахмад багш оруулна" гэх мэт цахим сүлжээнд шүүмжлэл дагуулж буй асуудлууд ар араасаа гарч байлаа. Үүнээс хойш нам гүм байсан Ц.Мөнхтуяа гишүүний дараагийн шүүмжлэл дагуулсан асуудал нь мэдээж түүний туслах сэтгүүлчийн биед халдсан явдал болов. Тодруулбал сэтгүүлчийг асуулт асуусны төлөө Ц.Мөнхтуяа гишүүний туслах ундуйцан сэтгүүлчийн биед халдаж харилцан бие биедээ гар хүрсэн нь олон нийтийн сүлжээнд цацагдаж шуугиулж байв.
Харин өнөөдөр Ц.Мөнхтуяа гишүүн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл гэх цахим хуудаст эзэн сууж, үйлдвэрчний эвлэлийн даргын ажлыг өмнөөс хийж, харин үйлдвэрчний эвлэлийн одоогийн ажлыг даргалж буй даргыг өөрийн туслахаараа баалуулан доромжлуулж, боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах асуудлаар байнгын нийтлэл бичих болжээ. Хачирхалтай нь багш нарын асуудал, цалин,ачаалал, хөдөөгийн сургалтын орчин зэргийг сөхөж байсан тэрхүү "тэмп" ор тас алга болж оронд нь гишүүнээ магтсан асуудал, сайд, даргыг халах сэлгэх суудлын шуналын асуудал болон өөрчлөгджээ. Угтаа үйлдвэрчний эвлэлийн хуудастаа цалин хөлс, багшийн ачаалал зэргийг бодлогын түвшинд бодлого ярих байтал айл гэртээ авгай хүүхнүүд хэрэлдэж буй мэт турхиралт, хэрүүл маргаан, доромжлолыг харамгүй нийтэлж, дэмжээгүй нэгнээ доош нь хийж, дэмжсэн нэгнээ тултал нь шидэж буй зүй бус үйлдлүүд багш нарт ажиглагдах болжээ. Магтсан хүн хуримандаа гэгчээр магтан магтан гаргасан хүн нь толгойд нь гараад томроод эхлэхээр дэмжсэн дэмжигчид нь нүүр бууруулахаас ч яахав.
УИХ-ын чуулган дээрээ бусдыгаа сэм тандаж суугаад дэргэд нь инээж, араас нь муулдаг, итгэлийн багтай хоёр нүүртэй зан бол өнөөгийн нийгмийн хамгийн түгээмэл ёс суртахууны халдварт өвчин болсон. Яг энэ үзэгдэл буюу түгжлүүдийн зан ч уг гишүүнд бий.

Төрийн албан тушаалд дөхөж очихын тулд “багш нарын төлөөлөл” гэх хуучин дүрээ тайлж, “багшийн төлөө" болгон өөрчилсөн нь магадгүй Засгийн газрын огцролтыг дэмжиж Наран - баяртай үйл явдал тун удахгүй тохиох нь ээ гэх зэрэг нь өөрөө дараагийн засгийн газарт өөрийн хүнээ тавих эс бөгөөс өөрөө эзэн суух зэрэгт шунаж буй мэт хардагдахаар...
Сонгуулийн өмнө ард түмний төлөө,Сонгуулийн дараа албан тушаалын төлөө.

нийтлэлч: Анжа
СЭТГЭГДЭЛ Үлдээх