Цахим мэдээ
Хэзээ

2025 оны хамгийн тод гэрэлтэх сар өнөө шөнө буюу 10-р сарын 7-нд гарна

2025 оны хамгийн тод гэрэлтэх сар өнөө шөнө буюу 10-р сарын 7-нд "Harvest Moon" буюу ургацын сар хэмээн нэрлэгддэг супер сар гарч байна. Энэ нь дэлхийтэй хамгийн ойр байрлалд хүрч байгаа тул ердийн сарнаас 7–14% том, 30 хүртэл хувиар илүү тод харагддаг. Тус сар нь 2025 оны анхны супер сар бөгөөд дараагийн супер сар 11-р сарын 5, мөн 12-р сарын 4-нд тохиох төлөвтэй байна. Сарны хамгийн тод үе шөнө дунд орчимд тохиох бөгөөд тэнгэр цэлмэг байвал нүдэнд илүү тодорхой, гэрэл сүүдрийн ялгарал сайтайгаар харагдана гэж шинжлэх ухааны судлаачид мэдээлжээ. Энэхүү үзэгдэл жил бүрийн намрын ургацын үеэр тохиодог тул дэлхийн олон орны хүмүүс анхааран ажиглах боломжтой аж. 

Хэрэв та өнөө шөнө тэнгэр цэлмэг байвал супер сарыг нүдээ баясган харах боломжтой.

СЭТГЭГДЭЛ Үлдээх