Цахим мэдээ
Хэзээ

Он цаг тоолох Изотопийн судалгаагаар аль цаг үеийн олдвор гэдэг нь тогтоогдоно

Маникюрын ширээн дээр байхаар сүмбэн хуруутай болохоор нь гоо бүсгүй байж гэтэл эр хүн байв . Хоромсого дээрээ зүрхэн хэлбэртэй чимэглэл байсны зүүний ор нь оёдлын машиных мэт . Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгаас хадны 2 оршуулгын тухай мэдээллийн дагуу энэ жил ШУТИС-ийн БУХС-ийн археологчид авран хамгаалах малтлага судалгааг цаг алдалгүй амжилттай хийж гүйцэтгэн Соёлын өвийн үндэсний төвд авчирч , хууль дүрмийн дагуу хадгалж байсныг өнөөдөр албан ёсоор бүртгэн баримтжуулж , , хүлээлгэн өгөв . Тоногдсон 2 булшны эзэд алт эрднэстэй баян чинээлэг эрс биш боловч тэдний бие цогцос нь палеоантропологийн олон талын , түүний дотор ДНХ-ийн удамшил мэдээлэл , хоол хүнс , боловсруулалт , түүнд нөлөөлж байсан бактер , өвчлөл гээд ибиологийн , мөн хувцас хэрэглэгдэхүүний үлдэгдлүүд нь материал , ур хийц , технологи , соёл , урлаг гэхчлэн шинжлэх ухааны олон салбарынхны чухал хэрэглэгдэхүүн болно . Эдгээр дурсгал иж бүрэн судлагдан , Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүдээр сэргээн засварлагдсанаар цаашид Баянхонгор аймагт удахгүй баригдах Орон нутаг судлах шинэ музейн ховор чухал үзмэр болох болно. Авран хамгаалах судалгааг дэмжсэн аймгийн удирдлагууд , хамтарч оролцсон аймгийн музейн захирал Раднаа Пүрэвсүрэн , Насантогтох Дагвадоржийн сум орон нутгийнхаа түүх , соёлыг дээдэлсэн эрдэмтэн судлаач Л.Жаргалсайхан, Монгол Улсын байгаль орчны Гавьяат ажилтан Г.Дашчирэв, Гансүх , Мөнхтуяа нарт талархал илэрхийлье.

Түүх , соёлын дурсгалаа хайрлан хамгаалцгаая

СЭТГЭГДЭЛ Үлдээх