АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йорк хотын даргын сонгуулийн өрсөлдөөнд Эндрю Куомог дэмжиж, сонгогчдод зүүний чиг баримжаатай тэргүүлэгч өрсөлдөгч Зохран Мамданиг битгий сонгоорой гэж уриаллаа.
“Та Эндрю Куомог хувьдаа таалагддаг эсэх нь хамаагүй, танд үнэндээ өөр сонголт байхгүй. Та заавал түүнд саналаа өгч, тэр үнэхээр сайн ажиллана гэж найдах ёстой” хэмээн Трамп даваа гаргийн орой Truth Social-д бичжээ. “Тэр чадвартай хүн, харин Мамдани тийм биш!”
Бие даагч нэр дэвшигч Куомо нь урьд нь Ардчилсан намаас Нью-Йоркийн амбан захирагчаар ажиллаж байсан бөгөөд Трампын олон жилийн шүүмжлэгч. Тэрбээр Трампын энэ бүдэгхэн дэмжлэгт хариулахдаа: “Тэр намайг дэмжээгүй, зүгээр л Мамданиг эсэргүүцсэн байна” гэж хэлжээ. Трамп өмнө нь хэрэв Мамдани ялбал Нью-Йорк хотод өгөх холбооны санхүүжилтийг зайлшгүй доод хэмжээнд нь барина гэж мэдэгдэж байв.
Судалгааны санал асуулга нь Демократ намын нэр дэвшигч Мамдани Куомогоос илүү байна гэдгийг харуулж байна. Куомо нь Демократ намын анхдугаар шатны сонгуульд Мамданид ялагдсаны дараа бие даан нэр дэвшиж байна. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Кертис Слива ард хоцорчээ. Трамп, мөн Бүгд найрамдах намаас, Сливаг дэмжихгүй гэдгээ өөрийн бичлэгтээ илэрхийлж, “Кертис Сливад санал өгөх нь ... Мамданид санал өгөхтэй адил” гэжээ. Ерөнхийлөгч нэмж хэлэхдээ:
“Хэрэв Мамдани сонгогдвол заавал шаардагдах хамгийн бага хэмжээнээс бусад холбооны санхүүжилт оруулах магадлал тун бага” гэжээ. Энэ нь Трампын ням гарагт телевизийн ярилцлагад хэлсэн үгтэй давхцаж байгаа бөгөөд тэрбээр тэрхүү ярилцлагад Мамданиг буруу мэдээлж, “комунист” гэж нэрлэж байв. “Нью-Йоркт их хэмжээний мөнгө өгөх нь надад ерөнхийлөгчийн хувьд хэцүү байх болно. Учир нь Нью-Йоркт коммунист ажиллаж байвал, та явуулж буй мөнгөө л үрж байна гэсэн үг” гэж Трамп хэлжээ. Даваа гаригт Трампын санхүүжилттэй холбоотой үгэнд хариулахдаа Мамдани:
“Би энэ заналхийллээ заналхийлэл гэж үзэн хариу үйлдэл үзүүлнэ. Энэ бол хууль биш” гэжээ. Трампын захиргаа дахин дахин холбооны тэтгэлэг, санхүүжилтийг гол төлөв Демократ намаар удирддаг бүс нутгуудад багасгахыг оролдож ирсэн байна. Энэ санхүүжилтээр Нью-Йорк хот энэ санхүүгийн жилд 7.4 тэрбум ам.доллар ($5.7 тэрбум фунт) хүлээн авсан.
Мөн Даваа гаригт Мамдани:
“Мага хөдөлгөөний Эндрю Куомог дэмжиж байгаа нь Дональд Трампын ойлголтыг харуулж байна — энэ нь түүнд хамгийн ашигтай дарга байх болно гэсэн үг” гэжээ. “Нью-Йорк хотод хамгийн сайн дарга биш, Нью-Йоркчуудад хамгийн сайн дарга биш, харин Дональд Трамп болон түүний засаг захиргаанд хамгийн сайн дарга” гэж Мамдани нэмж хэлэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх