Цахим мэдээ
Тойм

“ЧАНАР” НЭМЭГДЭХ ЦАГ...

2025 оны байдлаар Монгол Улсад багш нарын сарын дундаж цалин ойролцоогоор 1.4 – 1.6 сая төгрөг, тэгвэл эмч нарын дундаж цалин 2.6 сая төгрөг байна. Харин өрхийн дундаж зарлага 1.8 сая төгрөг байна. Багш нарын хувьд 200-400 мянган төгрөгийн зарлага хэтэрч байгаа бол эмч нарын хувьд 800 мянган төгрөг л гарт нь үлдэж байна.

Монгол Улсад боловсрол болон эрүүл мэндийн салбарын ажилтан  багш, эмч нар нийгмийн чухал үйлчилгээ эрхэлдэг бөгөөд тэдний хөдөлмөрийг нийгэм баталгаатай үнэлэх ёстой. Гэвч өнөөгийн нөхцөлд тэдний цалин амьдралын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүрээгүй, хэрэглээний үнийн өсөлт нэмэгдэж байгаатай уялдахад нэмэлт хөшүүрэг шаардагдаж байна.

  • 2025 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ жилээр 8.2 хувь өссөн
  • 2025 оны 9-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9% өссөн
  • Үйлчилгээний үнэ, түрээс, цахилгаан, түлш зэрэг зардлууд илүү хурдтай өссөн

Энэхүү үнийн өсөлт нь багш эмч нарын орлого бодит байдалд хүрэх боломжийг улам хязгаарлаж байна.

2024-2025 оны хичээлийн жилд ҮСХ-ны мэдээллээр Монгол Улсад ерөнхий боловсролын сургуульд нэг багшид дунджаар 21 сурагч ногдож байна. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид дунджаар 27 хүүхэд оногдоно гэжээ. Харин нэг эмчид 214 хүн оногдоно.

            Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний ачаалал өндөр. Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын багш нарын хувьд нэг ажилтанд ногдох хүүхдийн тоо сургалтын чанарт нөлөөлөхүйц түвшинд хүрсэн бол эрүүл мэндийн салбарт нэг эмчид ногдох хүн амын тоо эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарт сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд байна. Иймээс багш, эмч нарын цалинг инфляцитай уялдуулан нэмэх, гол нэмсэн гэх үр шимийг нь хүртэх нөхцөлийг бий болгох нь чухал байна.

 Одоо тэгвэл цалингаа нэмчихлээ Иргэдийн хүлээлт юу болох вэ? Мэдээж сургалтын чанар, зөв оношилгоо эмчилгээ...

     Нэг талаас үзвэл эмнэлгийн бааз, хүний нөөц хангалттай түвшинд байгаа гэж хэлж болох ч нөгөө талаас үйлчилгээний чанар, тэгш хүртээмж хот хөдөөгийн ялгаа, өрх ам бүлийн ялгаа эрс өөр сайжруулах шаардлагатай түвшинд байгаа. Цалин хөлс нэмэгдүүлэх нь багш, эмч нарын амьдралын баталгааг сайжруулах ч сургалт, эмчилгээний чанарыг бодитоор дээшлүүлэхийн тулд ажлын урам зориг, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх бодлого дээрээс нь хувь хүний хичээл зүтгэл давхар хэрэгтэй. Тэгэхээр мэргэжлийн багш нарын хувьд ганцхан цалин хөлсийг нэмэгдүүлэхийн тулд ажил хаяж жагсаагүй. Тэд ч мөн адил нийгмийн баталгаагаа сайжруулах, боловсролын чанарыг дээшлүүлэх, мэргэжлийнхээ үнэ цэнийг өсгөх зэрэг нийгмийн үнэлэмж зэрэг асуудлуудыг хамтад нь шийдвэрлэх шаардлагыг тавьж байв. Энэ нь зөвхөн хувийн ашиг сонирхол бус боловсролын тогтолцооны чанар, үр өгөөжтэй салшгүй холбоотойг энд онцлоё. Өнөөдөр нийгмийн бодлого өнөөг хүртэл энэ асуудлыг зөвхөн цалин хөлсний хүрээнд хязгаарлан харж байгаа нь бодит дэвшилд хүргэхгүй байна. Сургалт, эмчилгээний чанар сайжрахын тулд ажилтны сэтгэл, урам зориг, ажлын үнэлэмжийг дэмжих бодлого үгүйлэгдэж байгаа нь хамгийн том доголдол юм.

Хүнээ үнэлдэггүй, сэтгэлгүй системд чанар төрөх боломжгүй.

Одоо харин ирэх өдрүүдэд эмч нарын ажил хаялт эхэлнэ. Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл 11-р сарын 13-ны өглөө 08:00 цагаас ажил хаялтыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Ихэнх улсын болон хувийн эмнэлгийн ажилчдын 80 гаруй хувь нь энэхүү ажил хаялтад нэгдэнэ. Тэдний гол санаа бол Эмч нарын цалинг 3.5 саяд хүргэх нөхцөлийг тэд тавьж буй. Ирэх 7 хоногт амбулаторийн хуваарьт үзлэг шинжилгээ хийгдэхгүй зөвхөн яаралтай тусламж л ажиллана. Монгол хүний сурч боловсрох хийгээд эрүүл аюулгүй орчинд амьдрах жам ёсны эрхэд халдах эрх зөвхөн төсөвт багтаж байна. Багш эмч нарыг эцсийнхээ аргыг хэрэглэх хүртэл цалин хөлсийг нь боомилж байсан төр засаг өнөөдөр иргэдийнхээ төлөө бус байгааг энэ өдрүүд харуулж байна.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх