“Оюутолгой”-н бүлэг ордын ашиглалтын асуудлаарх Хянан шалгах Түр хорооны нээлттэй сонсгол энэ арванхоёрдугаар сарын 8-12-ны хооронд явагдахаар болжээ.
🔹 УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга О.Батнайрамдал:
“Үе үеийн 3 Ерөнхийлөгч, 7 Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүн, УИХ-ын 39 гишүүнийг сонсголд гэрчээр дуудна
Мөн
АМГТГ, АҮЭБЯ, БОАӨЯ, ГХЯ, ЕТГ, ЗГХЭГ, Сангийн яам, ТЕГ, ҮАБЗ-ийн төлөөлөл,
“Эрдэнэс Монгол” ХХК, “Монгол газар” ХК, “Оюутолгой”, “Рио Тинто”, Turquoise Hill компанийн удирдлагууд,
Хөндлөнгийн экспертүүд, эрдэс баялгийн зөвлөлийн мэргэжилтнүүд гээд нийт 300 гаруй хүнийг гэрчээр оролцуулахаар болсон байна.
Энэ бол Монголын уул уурхайн түүхэнд хамгийн өргөн хүрээтэй, хамгийн олон талын оролцогчтой нээлттэй сонсгол байх төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх