Цахим мэдээ
Цахимын бренд

Украин улс Францаас үйлдвэрлэсэн хамгийн ихдээ 100 ширхэг Rafale сөнөөгч онгоц авна

Украин улс Францын үйлдвэрлэсэн Rafale F4 загварын хамгийн ихдээ 100 ширхэг сөнөөгч онгоц, мөн дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах системүүд авах гэж байна. Энэ хэлэлцээр нь Оросын үхлийн аюултай дайралтаас өөрсдийгөө хамгаалах Украины чадавхыг эрс нэмэгдүүлэх зорилготой. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Парисын ойролцоох нисэх бааз дээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа уг шийдвэрийг “түүхэн” алхам хэмээн үнэлэв. Rafale F4 сөнөөгч онгоцнуудын нийлүүлэлт 2035 он гэхэд бүрэн дуусах төлөвтэй байгаа бөгөөд харин перехоптор (таслагч) дронуудын хамтарсан үйлдвэрлэл энэ жилээс эхэлж байна. Санхүүгийн нарийн мэдээлэл хараахан тодорхойгүй байгаа ч Франц улс санхүүжилтийг Европын холбооноос татах, мөн хөлдөөсөн Оросын хөрөнгийг ашиглах санаачилга гаргасан талаар мэдээлж байна. Энэ нь ЕХ-ны 27 гишүүн улсыг санал зөрөлдөөнд хүргэсэн маргаантай асуудал юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх