2025 оны 11 сарын 27 | Хонконг
Хонконгийн Тай По дүүрэгт байрлах Wang Fuk Court хэмээх олон блок бүхий орон сууцны цогцолборт 11-р сарын 26-нд томоохон гал гарч, сүүлийн 30 гаруй жилд бүртгэгдээгүй хамгийн ноцтой осол болж байна. Галыг унтраах ажиллагаа эхэлснээс хойш нэг өдрийн дараа ч аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албан ёсны байгууллагууд хохирлын тоог тогтоохоор ажиллаж байна.
Гал 26-ны өдрийн 14:51 цагийн үед эхэлж, удалгүй шаталтын түвшингээ нэмэгдүүлэн “No.5 alarm” буюу Хонконгийн галын албаны хамгийн өндөр сэрэмжлүүлгийн түвшинд хүрсэн.
Осол гарсан Wang Fuk Court нь найман өндөр орон сууцны блоктой, 2,000 гаруй айлын багтаамжтай томоохон цогцолбор юм.
Гал гарах үеэр барилгууд засвар, шинэчлэлийн ажилтай байсан бөгөөд гадна талбайд ашигласан бамбук хашлага болон хамгаалалтын тор, бүрээс нь галын хурдан тархах нэг гол шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Албан бус эх сурвалцуудын мэдэгдсэнээр:
Одоогийн байдлаар 40 гаруй хүн нас барсан гэж мэдээлэгдэж байна.
Зарим эх сурвалцад 36 хүний амь эрсэдсэн гэх тоо дурдагдсан.
279 орчим хүн байршил нь тодорхойгүй, аврагчид үлдсэн оршин суугчдыг байшингаас хайж, шалгаж байна.
Хэд хэдэн хүн гэмтэж, утаанд хордсон байдалтай эмнэлгийн тусламж авсан.
Гал унтраах албаны нэг албан хаагч үүрэг гүйцэтгэж байхдаа нас барсан тухай мэдээлэл гарсан.
Одоогоор түр байрлуулах төвүүд нээгдсэн бөгөөд 700–900 оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна.
Галын аюул дэгдэхтэй зэрэгцэн хэдэн зуун гал сөнөөгч, аврах баг, цэргийн тусгай бүлгүүд ажиллагаанд оролцсон. Барилгын бүтэц, гадна хашлаганы шатамхай байдлаас болсон түвэгтэй нөхцөлд галд автсан блокуудад нэвтрэхэд хүндрэл гарч байгааг албаныхан мэдээлжээ.
Хотын захиргаа оршин суугчдын бүртгэлийг дахин шалгаж, алга болсон хүмүүсийн жагсаалтыг шинэчилж ажиллаж байна.
Галын шалтгааныг тогтоох ажиллагааг эхлүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар:
Засварын ажлыг гүйцэтгэж байсан компанийн удирдлагууд, инженерүүдтэй холбоотой байж болзошгүй 3 хүнийг баривчилсан байна.
Тэдэнд “хүний үхэлд хүргэсэн хариуцлага” буюу manslaughter-тэй холбоотой ял хэрэглэхээр шалгаж байгаа гэж Хонконгийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Энэ аймшигт ослын дараа Хонконгийн иргэд болон мэргэжилтнүүд:
Орон сууцны барилгын аюулгүй байдлын дүрэм
Засварын ажлын чанар, шалгалтын тогтолцоо
Хотын хуучирсан барилгуудын эрсдэлийн үнэлгээ
зэрэг асуудлуудыг дахин нягтлах шаардлагатай гэдгийг онцолж байна.
Reuters болон бусад олон улсын хэвлэлүүд энэ ослыг “Хонконгийн орон сууцны аюулгүй байдлын системийг бүхэлд нь эргэн харахад хүргэх томоохон дохио” хэмээн дүгнэжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх