Дэлхийн улс орнууд хэдэн сайдтай ажиллаж байна вэ?
Дэлхийд 5-350 сайд, дэд сайдтай орнууд үйл ажиллагаа явуулж байдаг гэвэл та итгэх үү?
Япон Улс
Япон улс нь гаднаасаа цомхон юм шиг харагддаг ч дотооддоо маш нарийн, олон шатлалт бүтэцтэй.
Үндсэн сайд нарын тоог 17-19 гэж хязгаарладаг. Гэвч сайд бүрийн доор 2 "Төрийн дэд сайд" (State Minister) болон 2 "Парламентын дэд сайд" (Parliamentary Vice-Minister) гэх хоёр түвшний дэд сайд ажилладаг. Энэ нь нийт Дэд сайд нэртэй албан тушаалтнуудын тоо 70-80 давдаг.
Үүний дээр ахиад "Бичиг хэргийн дэд сайд" (Administrative Vice-Minister) гэж хамгийн нөлөө бүхий карьерын төрийн албан хаагч байдаг. Тэд бодлогыг бодитоор хэрэгжүүлдэг "нууц эзэд" гэгддэг.
Японы төрийн бүтцийг нүсэр болгодог гол зүйл нь Seiji (Улс төр) болон Kanryo (Бюрократ) хоёрын тэнцвэр. Бюрократ нь хувь хүнд хандаагүй, олон нийтэд хамааралтай дүрэм зааврыг биелүүлэх аппарат юм. Тогтвортой мэргэшсэн, нягт нямбай байдлыг хангахад тохиромжтой. Сул тал нь түргэн шийдвэр удаашрил бий болгодог.
Харин Япон удирдлага мэдэгдэхдээ нэг сайдын хүчин чармайлт хурал зөвлөгөөнд өнгөрдөг бол нарийн ажлыг бүрэн хамрахад хүрэлцэхгүй учраас бодлогын түвшинд дэд сайд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм зохион байгуулалт нь бодлого, хэрэгжилтийн уялдааг хангаж, удирдлагын ачааллыг оновчтой хуваарилан, салбарын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулах нөхцөлийг бүрдүүлдэг гэж тайлбарладаг ажээ.
Энэ нүсэр бүтэц зөвхөн яаман дотроо зогсдоггүй. "Бичиг хэргийн дэд сайд" нар тэтгэвэрт гараад яамны харьяа агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудын захирлаар "буудаг". Энэ нь төрийн бүтцийг гадагшаа тэлж, асар том сүлжээ үүсгэдэг.
Их Британи
Их Британид 1975 оны хуулиар ( House of Commons Disqualification Act ) Засгийн газарт ажиллаж, цалин авдаг сайд нарын тоог 95 -аас хэтрүүлэхгүй байхаар заасан байдаг. Гэвч энэ тоог Ерөнхий сайд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, засгийн бодлогыг хэрэгжилтийг хангах зорилгоор дараах аргаар эвддэг.
Цалин авдаггүй сайд нар гэж хуулиас гадуур томилдог. Зарим сайд нарыг "цалингүй" гэж томилсноор хуулийн 95 гэсэн хязгаарт багтдаггүй.
Парламентын хувийн нарийн бичгийн дарга нар (PPS) Эдгээр нь сайд нарт тусалдаг Парламентын гишүүд юм. Тэднийг нэмж тооцвол Засгийн газрын "гар хөл" болсон хүний тоо 140-150 давдаг. 2024 оны 7-р сард байгуулагдсан Кир Стармерын Засгийн газрын жишээн дээр тоог харвал:
Кабинетын сайд нар 22-23 хүн . Эдгээр нь яамдыг удирддаг хамгийн дээд түвшний сайд нар юм. Төрийн сайд нар (Ministers of State) Ойролцоогоор 30-35 хүн . Эдгээр нь яамны тодорхой томоохон чиглэлийг хариуцдаг (Манайхаар бол "салбар хариуцсан сайд" гэсэн үг).
Үүнээс гадна Парламентын нарийн бичгийн дарга нар (Дэд сайд нар) Ойролцоогоор 40-45 хүн . Энэ нь Британийн системийн хамгийн бага түвшний сайд буюу манайхаар бол "Дэд сайд"-ын үүргийг гүйцэтгэдэг.
Албан ёсоор Засгийн газрын бүрэлдэхүүнд 110 орчим хүн ажиллаж байна. Үүн дээр Парламентын хувийн нарийн бичгийн дарга нар (PPS) нэмбэл маш өндөр тоо гарна.
Их Британи бол дэлхийн хамгийн олон "давхаргатай" сайд нарын системтэй. Дэд сайд, Парламентын хувийн нарийн бичгийн дарга нар Ирээдүйн сайд нарыг бэлтгэх "туршлагажих" шат, улс төрийн залгамж халааг үргэлжлүүлэх болон улс төрийн бодлогын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үздэг. Манайхаар социолизмын үеийн дэд сайд нэртэй улс төрийн боловсон хүчнийг бэлтгэх дамжлага гэж болно.
Энэ системийг эсэргүйцсэн шүгэл үлээгч “төрийг хүчгүй болгох сул болгох” гэж байна гэсэн шүүмжлэлд өртдөг.
Дарга олон биш, ажил хуваарилагдсан хэрэгжүүлж байх нь чухал, Хариуцлагыг устгах биш, хяналтыг сайжруулах ёстой гэж хэлжээ.
Канад
Канад улс Британитай төстэй тогтолцоотой бөгөөд Засгийн газрын гишүүдийн тоо нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгддэг. Кабинетын сайд нар болон Парламентын нарийн бичгийн дарга нар (Parliamentary Secretaries) гэж хуваагддаг.
2024 оны байдлаар Канад улс 39 сайдтай . Гэвч тэдэнд тусалдаг Парламентын нарийн бичгийн дарга нарыг (манайхаар дэд сайдын түвшин) нэмбэл энэ тоо 70-80 хүрдэг.
Уг шалтгааныг тайлбарлахдаа Канад бол газар нутаг томтой тул бүс нутаг бүрийн (Квебек, Онтарио гэх мэт) төлөөллийг Засгийн газарт заавал багтаахыг хичээдэг. Үүнээс гадна эдийн засаг, эрдэс баялаг, нийгмийн салбарын үйл ажиллагааны төрөл ихтэй гэж үздэг.
Цөөн сайдтай орнууд:
Харин газар нутгийн хувьд бага, олон төрөл зүйлийн салбарт үйл ажиллагаа явуулдаггүй хөгжингүй орнууд болох Швейцарь, Исланд, Эстони зэрэг орнууд 7-15 үндсэн сайдтай байдаг. Тухайлбал Швейцарь 41,285 км² газар нутагтай, 7.5 сая хүн амтай 7 үндсэн сайдтай. Эстони 45,227 км² газар нутагтай 1,3 сая хүн амтай 15 үндсэн сайдтай, Исланд 103,000 км² газар нутагтай 320,000 орчим мянган хүн амтай 12 үндсэн сайдтай.
Газар нутгийн хувьд харьцангуй жижиг ч хүн амын тоо ойролцоо орнууд болох Сингапур улс 707.1 км², 4,5 сая хүн амтай энэ улс одоогийн байдлаар 19 сайдаас бүрдэж байна. Үүн дээр Парламентын нарийн бичгийн дарга нар (Parliamentary Secretaries) буюу улс төрийн томилгооны хамгийн залуу шат буюу "дэд сайд"-ын үүрэг гүйцэтгэгчид нарыг оруулаад 37 орчим сайдтай байна.
Шинэ зеаланд улс нь 5,1 сая орчим хүн амтай, 268 021 км² газар нутагтай энэ улс Кабинетийн Хамгийн чухал шийдвэр гаргах түвшний 20 сайдтай, Кабинетын бусТодорхой чиглэл хариуцдаг боловч стратегийн гол хуралдаанд байнга суудаггүй 5-8 сайдтай байдгаас гадна сайд болохоор бэлтгэгдэж буй залуу улс төрчид Парламентын нарийн бичгийн дарга нар бас байдаг. Мөн Associate Minister (Холбоотон сайд) гэсэн 50 гаран мандат бий. Гэхдээ өнөөгийн засаг 31 сайдын албан тушаалтантай үйл ажиллагаа явуулж байна.
Нийтлэг дүгнэлт 7-350 сайдын хооронд улс орнууд харилцан адилгүй үйл ажиллагаа явуулж байна. Газар нутаг томтой хүн ам ихтэй БНХАУ, Энэтхэг зэрэг улсын сайд нар болон дэд сайд нарын тоо бол хязгааргүй юм. Тухайлбал Хятад гэхэд дэд сайдтай дүйцэх албан тушаалтай 300 орчим хүн байна.
АНУ Сайд нарын тоо цөөн ч "Туслах сайд" (Assistant Secretary) маш олон 15 (Кабинет) + 100-аад Туслах сайд багтдаг. Герман Улс төрийн удирдлагууд (Сайд, Дэд сайд) 50+ (Холбооны) Муж улсуудын давхар засаглалтай. Франц Засгийн газрын бүрэлдэхүүн нь ихэвчлэн 35-45 хүний хооронд хэлбэлздэг. Үүнд Кабинетын сайд нар болон тэдний доор ажиллах "Улсын нарийн бичгийн дарга нар" (Secrétaires d'État) буюу манайхаар дэд сайд нар багтана. Францын төрийн албан хаагчдын тоо асар их. Нийт ажиллах хүчнийх нь бараг 20 гаруй хувь нь төрийн албанд ажилладаг.
Индонез улс үндсэн сайд нар 48, Дэд сайд/Төрийн сайд нар 50+ нийт 100+ сайдтай байдаг. Малайз 55 үндсэн сайдтай 27 дэд сайдтай нийт 55 гаран сайдтай байдаг байна.
Дүгнэлт: Улс болгоны газар нутаг, хүн амын тоо, үйл ажиллагаа явуулж буй салбар, хөгжиж буй орны анхаарах асуудлын хэмжээнээс хамаараад харилцан адилгүй байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх