Цахим мэдээ
Урлаг, Спорт

Монгол Улсын Ардын зураач Ш.Чимэддоржийн тухай баримтат кино үзэгчдэд хүрнэ

Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Ш.Чимэддоржийн уран бүтээл, амьдралын философи, дотоод ертөнцийг өгүүлсэн баримтат кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Тус кино нь зураачийн уран бүтээлийн замнал, ахуй орчин, өдөр тутмын энгийн агшнууд дундах гүн утга, урлагийн үнэ цэнийг баримтат киноны хэлээр илэрхийлсэн бүтээл юм.

Тэр дундаа уран бүтээлч ба бүтээлийн хооронд орших үл үзэгдэх холбоо, дүрслэх урлагийн хэлээр түүх, уярал, зориг, хайрыг хэрхэн өгүүлж болдгийг уг киногоор дамжуулан харуулахыг зорьжээ. Мөн ирээдүйн уран бүтээлчдэд үлгэр дуурайл болохын зэрэгцээ дүрслэх урлагийн түүхийн чухал яриаг үлдээн өгүүлж буйгаараа онцлог юм.

Монголын дүрслэх урлагийн анхдагч байгууллага болох Монголын Урчуудын эвлэлийн олон арван жилийн түүхэнд уран бүтээлчдийн чанартай архивын материал хомс, бүрэн хэмжээний баримтат кино цөөн хийгдэж ирснийг уран бүтээлчид олж харсан нь энэхүү бүтээлийг хийх нэгэн шалтгаан болсон байна. Тиймээс Монголын дүрслэх урлагийн сор болсон уран бүтээлчдийн өвийг баримтжуулан үлдээж, олон нийтэд таниулах зорилгоор уг киног бүтээжээ.

Баримтат киноны найруулагчаар Х.Бөхтулга, зохиолчоор Т.Есөн-Эрдэнэ, сэтгүүлчээр Ц.Түмэнжаргал нар ажилласан байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин