Цахим мэдээ
Хэн

Дуучин Ану: Яг одоо болж байгаа үйл явдал учраас бусад хүмүүсд болгоомж илүүлэхгүй шүү гээд оруулж байна

Худалдааны зөвлөх ажилд аваад сарын 3 саяар цалинжуулж бүтэн жил бүх зүйлийнх нь ард сэтгэл зүрхээрээ хамт байсан биш 80 сая төгрөгийнхөө бараагаа алдсан байна. Зарим компанид бага мөнгө байж болох ч дөнгөж эхлэж байгаа шинэ брэндийн хувьд их мөнгө юм. Энэ талаар санхүүгийн шалгалтын үеэр олж мэдсэн гүйцэтгэх захирал маань цагдаад хандтал буцаагаад намайгаа олон нийтийн сайтад ярилцлага өгнө гэнэ.Яасан гэж вэ? Бид бараагаа алдаад хохирсон юмуу? Тэр хүн барааг маань нууцаар зарж борлуулаад хохирсон юм боловуу? Бүүр гайхчихлаа, худал хуурмаг ийм хүчтэй болсон юмуу? Чадан ядан бизнес хийгээд бүх зүйлээ зориулаад явж байхад олох ёстой ашгийг нь хулгайлчхаад одоо ийм зүйл ярьдаг юунаас ч эмээхгүй хүн байдаг юм байна. Нууж авсан бараануудаа ажлаас гараад 2 сарын дараагаас 50% хямдруулаад өгнө өө гээд гэрээт борлуулагч нар луу маань бичээд зарж борлуулсан байх юм.

Урьд нь ажилд аваад ажиллуулж байсан компани нь энэ хүн өчнөөн олон сая төгрөгийн бараа идсэн гээд байхад нь бараг өмөөрөөд алдарт эхийн одонтой эх хүн, хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй гээд элдэвийг бодолгүй авсан. Тэгтэл одоо энэ бүхнийг хуулиар шийдүүлье гэтэл бараг буцаагаад заналхийлэлд өртөж байна аа. 50 настай хүний үг үйлдэл бодол санаа ийм байхад үнэхээр харамсаж байна. Хүн ажилд авах бол сайн судалж байж аваарай. Арай гэж босгох гэж хичээж байгаа ажил бизнесийг чинь иймэрхүү хүмүүс нураах юм байна шүү. Байнгын маркетинг хийдэг өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүдтэй брэнд мөртлөө цалингаа хугацаандаа өгч чадахгүй байгаад байхаар нь санхүүгийн шалгалт оруултал ийм байдалтай байна. Хууль бус үйлдлээ хүлээхгүй бол дараагийн удаа нүүр царайг нь ил болгоно оо.Олон хүнийг хохирохоос нь өмнө! хэмээн сануулга болгон цахим хаягтаа нийтэлжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх