Ч.Ганжавхлан нарын залуус жил бүр алслагдсан гэр хорооллын болон нийгмийн үйлчилгээнд хамрагдаж чаддагүй хүүхдүүдэд зориулан "Ид шидийн уут" сайн дурын аян зохион байгуулан, өвлийн өвгөний бэлэг өгдөг. Энэ жил тэд нийт 192 хүүхдэд дөрвөн өдрийн турш бүтэн өвлийн дулаан хувцас, амттан хүргэсэн бол хөгжлийн үйлчилгээнд хамрагддаг бүх хүүхдүүдэд зориулан бэлэг бэлдэж, нийт 282 хүүхдэд шинэ жилийн баярын бэлгийг олны дэмжлэгээр болон хувиасаа цуглуулан өгч баярлуулжээ. Мөн хогийн цэг дээр цаг наргүй хүнд хөдөлмөр эрхэлж, хаягдал түүхий эд борлуулан амьдралаа авч явдаг хүмүүсийн урмыг сэргээж, амьдрал нь хүнд хэцүү байгаа ч шинэ жил ирж буйг сануулан нөхдийн хамт очиж мэндчилгээ дэвшүүлжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх