Цахим мэдээ
Урлаг, Спорт

Б.Төрмөнх: Хүсэл мөрөөдлөө үргэлж усалж өөртөө хайртай байгаарай

Яруу Арт Продакшны уран бүтээлч Б.Төрмөнх энэ удаа манай сайтын онцлоход оролцлоо. 

Артист нэр Түжүү уянгалаг хоолой, өөрийн донж хэв маягаараа урлагийн салбарт өнгө төрхөө үлдээж яваа залуу юм. Тэрээр Багасаа урлагт дуртай сонирхолтой байсан нь түүнийг урлагийн хүн болоход хөтөлжээ. 

Түүний хувьд 2015 оноос эхлэн Хүүхдийн театрт жүжиглэх чадвараа хөгжүүлж өдийг хүртэл ажиллаж эхэлсэн байна. Жүжиглэх урлагийн хажуугаар дуулах сонирхол нь өөрийг нь хөтөлж ковер дуулж, дууны уралдаан тэмцээнд өөрийгөө сорьж дуу дуулах чадвараа хөгжүүлжээ. Коверлон дуулсан Шүрэн бугуйвч УСК дуу нь олон хүний хандалтыг авсан байна. 

Уран бүтээлч Б.Төрмөнх нь багаасаа эмээтэйгээ өссөн тухайгаа ярихад нүүрэнд нь инээд дүүрэн байсан юм.  Эмээ нь түүний хүмүүжил зөв хүн болон төлөвшихөд хамгийн том нөлөөг үзүүлжээ. Тиймдээ ч Хүүхэйлдэн театрт ажиллаж байх үедээ хүүхдүүд баярлуулах, хүүхдүүдийн инээхийг харахад хамгийн гоё жаргал мэдрэгддэг гэдгийг онцолж байсан юм. 

Өөрийгөө үргэлж хөгжүүлэх сорих дуртай тэрээр кино урлагт хүч сорих хүсэлтэй төдийгүй дуулах уран бүтээл дээрээ түлхүү ажиллахаар төлөвлөжээ. 

Өөрийнхөө фэйсбүүк хаягаар дамжуулан олон хүмүүсийн хүртээл болсон дууг коверлон хүргэдэг түүнийг шүүмжлэх сэтгэгдлүүд чамгүй ирдэг байна. Түүний хувьд эрэгтэй хүнд баймгүй цээлхэн нарийнхан хоолойгоор дуулдаг нь шүүмжлэлд өртүүлдэг байна. 

2025 он түүний хувьд үр бүтээлтэй, арвин жил байсныг онцолсон юм.

Б.Түжүү: Өөртөө хайртай хүнийг амьдрал шагнадаг гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна.  

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин