Засгийн газрын өнөөдрийн буюу нэгдүгээр сарын 07-ны ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын даргаар П.Дэлгэрнаранг томилох шийдвэр гаргалаа. П.Дэлгэрнаран нь 2020 оноос хойш Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд төр, нийслэлийн захиргааны байгууллагууд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд удирдах түвшний олон албан тушаал хашиж ирсэн туршлагатай нэгэн юм. Тодруулбал, тэрбээр Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. Төрийн албанд шат дараатай ажиллаж, удирдах албан тушаалуудаар дамжин ахиж дэвшсэн түүний хувьд “даргын суудалд нэгэнт суусан бол доошоо биш, дээшээ л явдаг” гэх бичигдээгүй зарчмаар карьер нь үргэлжилж буйг зарим ажиглагч онцолж байна.
Ийнхүү П.Дэлгэрнаран Гаалийн ерөнхий газрын удирдлага болсноор тус салбарт хэрэгжиж буй бодлого, шинэчлэл, хяналт зохицуулалтад ямар өөрчлөлт, үр дүн гарах нь цаашид анхаарал татаж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх