2025 оны арванхоёрдугаар сарын эхээр санхүүгийн салбарын нөлөө бүхий байгууллагын ээлжит чуулган болж, шинэ удирдлага сонгогдов. Энэ бол нэг хүний томилгооноос давсан, бүхэл салбарын итгэлцэл, хариуцлага, ёс зүйн шалгуурыг дахин сануулах үйл явдал байлаа. Тодруулбал Ариг банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар Монголын банкнуудын холбооны ерөнхийлөгч боллоо.
Гэвч удалгүй олон нийтийн сүлжээнд тухайн удирдлагатай холбоотой гэх, одоогоор эцэслэн тогтоогдоогүй, шалгалтын шатанд яригдаж буй мэдээллүүд тархаж эхэлсэн нь маргаан дагууллаа. Эдгээр нь хувь хүний амьдрал, гэр бүлийн хүрээнд өрнөсөн асуудлууд бөгөөд хууль, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй нөхцөлд нэр, хэрэг, бурууг шууд холбож дүгнэх нь зохимжгүй.
Гэхдээ энд нэг чухал асуулт гарч ирж байна. Олон нийтийн итгэл дээр тогтдог салбарын удирдлагад тавигдах ёс зүйн босго хаана эхэлж, хаана дуусах вэ?
Ёс зүй бол зөвхөн хувь хүний хэрэг биш. Банк, санхүүгийн байгууллага бол итгэлцэл дээр оршдог тогтолцоо. Удирдлагын нэг үг, нэг үйлдэл, тэр бүү хэл түүнтэй холбоотой маргаан ч зах зээл, харилцагч, олон нийтийн хандлагад нөлөөлдөг. Тиймээс “энэ бол хувийн асуудал” гэх тайлбар олон нийтийн өмнө үргэлж хангалттай байдаггүй. Ёс зүй гэдэг нь хууль зөрчсөн эсэхээс цааш, ёс суртахууны хариуцлагыг хэлнэ. Шалгагдаж буй аливаа мэдээлэл үнэн эсэх нь тодорхой болоогүй байхад хэн нэгнийг яллах нь буруу. Гэхдээ ижилхэн буруу нь ийм мэдээлэл гарч ирэхэд салбарын удирдлагууд огт хариу тайлбар өгөхгүй, чимээгүй өнгөрөөх явдал юм.
Тодруулбал Ариг банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатарын хүү долоон жил ханилсан ханиасаа салах нөхцөл байдал үүсчээ. Уг асуудалд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд мөн 1xbet-д мөрий тавихаас хэзээ ч буцахааргүй болтлоо орчихсон гэдгийг ойрын хүрээнийхэн нь ч хэлэх нь бий. Тиймээс ч тэрбээр толгой баяны толгойгүй хүүгээр нэрлэгдэж, ар гэр амьдралаа мөрийнд тавиад буй юм.
Санхүүгийн салбар бол зөвхөн тоо, ашиг, тайлангаар хэмжигддэггүй. Итгэл, ёс зүй, ил тод байдал эдгээр нь салбарын жинхэнэ капитал юм. Шалгагдаж буй аливаа мэдээлэлд хууль ёсны эцсийн дүгнэлт гарах ёстой. Гэвч хариуцлагатай албан тушаалтны хамаарал бүхий этгээд энэ мэт сагсуучлан хүчирхийлэл үйлдэж, хуулийг уландаа гишгэх нь хэр зохистой вэ? Хариуцлага нэхдэг, хариуцлага хүлээдэг нийгмийн нийтээрээ нэхэхгүй бол эс бөгөөс өнөөдрийн дуулиан маргааш өөр нэртэйгээр дахин давтагдах л болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх