Хүйтний улирал дөхөх тусам ханиад томуу, хатгаанаас эхлээд хүүхэд хөгшидгүй өвчинд өртөмтгий болдог. Энэ цаг үед дархлаагаа сайжруулах нь юу юунаас илүү чухал. Жил болгон хийдэг томуугийн вакциныг өрхийн эмнэлгүүдээр хийж байгаа аж.
Вакцин гэдэг нь тодорхой өвчинд идэвхтэй олдмол дархлааг өгдөг биологийн бэлдмэл юм. Вакцинжуулалт нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга.
Жишээ нь: Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалах ба хүндрэх, томуугаар өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулдаг байна.
Бага насны хүүхэд өвчинд илүү өртөмтгий байдаг тул вакциныг тусгай товлолтын дагуу аль болох эрт хийдэг. Товлолтоос хоцорвол нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай, эс бөгөөс тухайн халдварт өвчнөөр өвчилж, хүндрэх эрсдэлтэй. Харин сайн дурын дархлаажуулалтад хүн өөрөө хүссэн үедээ хамрагдаж болно. Мөн томуугийн вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай бөгөөд ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд вакцинд хамрагдахгүй харин эсрэгээрээ дархлаагаа дэмжих хэрэгтэй байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх