Сүүлийн үеийн статистик мэдээллээр Монгол Улсад сэтгэцийн эмгэг гэсэн оношоор ойролцоогоор 21 мянган иргэн групп тогтоолгожээ. Үүнээс Улаанбаатарт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн зайлшгүй хяналтад байх шаардлагатай 1723 иргэн байдаг. Энэхүү үзүүлэлт нь сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд авч хэрэгжүүлж буй дэмжлэг, үйлчилгээний хэрэгцээг тодорхой харуулж байна. Мэргэжлийн байгууллагууд иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эмчилгээ үйлчилгээ хүртээмжтэй болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх