Цахим мэдээ
Юу

Эл өдрийг "УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ӨДӨР" болгох зарлигт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч маань гарын үсгээ зурж баталгаажуулна.

Өнөөдөр 2026 оны 1-р сарын 16-ны өдөр

Тиймээ энэ салбарт ажилладаг энэ үндэсний анагаах ухааны үр шимийг хүртэж яваа ХӨГЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ эмчийн хувьд бахархалтай өдөр болох нь ..

Энэ зарлиг гарснаар Монгол Улс төрийн түвшинд үндэсний анагаах ухаанаа тунхаглан зарлаж энэ чиглэлд ажиллаж байгаа 21 аймаг сум өрх багт ажилладаг манай салбарын 3500 орчим эмч сувилагч мэргэжилтнүүдийн үнэлэмж нэмэгдэж ажлын байр нь баталгаажна гэсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРЛИГ гарснаар дэлхийн 15 улсад ажиллаж амьдардаг, үндэсний анагаах ухааны их өвийг дэлхийд түгээж тээж яваа манай салбарын эмч мэргэжилтнүүд маань ӨӨРСДИЙН МЭРГЭЖЛЭЭРЭЭ УЛАМ БАХАРХАХ,МЭРГЭЖЛИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛ нэмэгдэж улам олон улс оронд УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ дэлгэрүүлэх,ЭХ МОНГОЛ ОРНОО ДЭЛХИЙД СУРТАЛЧЛАХ боломж нэмэгдэх нь ээ

МОНГОЛ УЛС дэлхийн даяаршиж байгаа 200 орчим улс орон дотор ӨӨРИЙН ҮНДЭСТНИЙ ОНЦЛОГ ОНДООШЛОО ЗАРЛАЛАА. Монгол Улс өөрийн үндэстний 5000 жилийн түүхтэй ТЭЖЭЭН ТЭТГЭХ ЭРҮҮЛ ХҮМСИЙГ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛДЭГ,ӨВДСӨН ГЭМТСЭН ХҮНЭЭ АНАГААН ТЭТГЭДЭГ ИРЭЭДҮЙН ДЭЛХИЙН ХҮН АРДЫГ АНАГААХ АНАГААХ УХААНАА дэлхийд тунхаглан зарлалаа.

Дэлхийн анагаах ухаан цаашид МОНГОЛ УЛСААС СУРАЛЦАЖ, НОТОЛГООНД СУУРИЛСАН МОНГОЛ ЦАГ УЛИРАЛ, МОНГОЛ ХООЛ ХҮНС,МОНГОЛ ХҮНИЙ БИЕД тохирсон ОРЧИН ЦАГИЙН ЕВРОП АНАГААХ УХААН УЛАМЖЛАЛТ ДОРНЫ АНАГААХ УХААНЫ ШИЛДЭГ ХОСЛОЛ НЭГДМЭЛ АНАГААХ УХААН БАЙНА ГЭДГИЙГ хууль эрх зүйн хувьд батласан үйл явц гэж харж байна.

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ТӨРӨӨС ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО ЗАРЛИГ БОЛЖ ГАРАХ ЭНЭ ӨДӨР БОЛ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДЭХ ӨДӨР БОЛНО.

Уг шийдвэр гарахад нөлөөлсөн ерөнхийлөгчийн ахлах зөвлөх эрдэмтэн багш Хүрэлбаатар Нямдаваа, манай салбарын бүх мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид эмч сувилагч эмнэл зүйн ажилтнууд, анагаахын сургуулийн доктор профессор үе үеийн багш нар, мэргэжлийн нийгэмлэг холбоод, уламжлалт анагаах ухааны төлөө сэтгэл зүрхтэй хүн бүр, энэ анагаах ухаанаар эмнүүлж үр шимийг нь хүртэж байгаа бүх үйлчлүүлэгчид, эм технологи үйлдвэрлэгчид, үндэс тулгуур болсон МОНГОЛЫН ИХ ТҮҮХ СУРВАЛЖ ,Монголын их хувь тавиланд талархал илэрхийлье!

Зарлиг гарах нэг хэрэг цаашид бид хэрхэн хэрэгжүүлж хөгжүүлэх нь манай салбарынхны хичээл зүтгэл, эв нэгдэл, сэтгэл зүрхнээс шалтгаална гэдгийг сануулах нь зүйтэй .

Манай салбарынхан Монгол Улсын анагаах ухааны салбарт тулгарч байгаа ачааллаас үүрэлцэн нотолгоонд суурилсан чанартай ЭМ ийн тусламж үйлчилгээг хууль эрх зүйн хүрээнд ард иргэддээ хүргэх болно.

Монгол үндэстэн эрүүл саруул , эх орон өнө мөнхөд оршиж үндэсний гэх тодотголтой эх хэл, босоо бичиг, өв уламжлал , эх орон, уртын дуу язгуур соёл, үндэстний анагаах ухаан зүг бүртээ түгэн дэлгэрэг ээ! 

Хүний их эмч Г.Машбат

2026.01.16-ны билэгт сайн өдөр

СЭТГЭГДЭЛ Үлдээх