Цахим мэдээ
Хэзээ

МОНГОЛ УЛС ХЯТАД УЛСТАЙ ХАРИУЦЛАГАТАЙ НОГООН УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ГҮНЗГИЙРҮҮЛНЭ

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Байгалийн нөөцийн сайд Гуан Жи Өү-тэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Үндэсний геологийн алба болон БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Хятадын геологийн алба хооронд 2025 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Mining week” арга хэмжээний үеэр байгуулсан геологийн шинжлэх ухаан салбарт хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх, боловсон хүчний сургалт, мэргэжилтэн солилцоог хэрэгжүүлэх, Монгол Улсад геопарк байгуулахад Хятадын талын туршлага судлах, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар туссаны дагуу хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцов.

Хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон Хятадын Геологийн албатай хамтран Монгол Улсын баруун болон зүүн өмнөд хэсэгт 2026 оноос эхлэн 2 төсөл хэрэгжүүлэхээр болов.

Тус санамж бичгийн хүрээнд Монголын геологийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон БНХАУ-ын Вуханы Их сургууль болон МУИС-ын хооронд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрмэлзэж ажиллахаар харилцан тохиролцов.

СЭТГЭГДЭЛ Үлдээх