Цахим мэдээ
Урлаг, Спорт

Дуучин С.Гантогоо: Мансууруулах бодис болон архидан согтууралтыг сурталчилсан, олон нийтийн сүлжээгээр хэл амаар доромжлох, заналхийлэх, буруу үлгэр дуурайл үзүүлэх зэрэг ёс бус хандлагыг түгээж буй "соёл, урлагийн ажилтнууд"-тай хатуу тэмцэх цаг болжээ.

Мансууруулах бодис болон архидан согтууралтыг сурталчилсан, олон нийтийн сүлжээгээр хэл амаар доромжлох, заналхийлэх, буруу үлгэр дуурайл үзүүлэх зэрэг ёс бус хандлагыг түгээж буй "соёл, урлагийн ажилтнууд"-тай хатуу тэмцэх цаг болжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл, яргалал үйлдсэн болон нийгмийн үнэт зүйлийг уландаа гишгэж буй этгээдүүдийг соён гэгээрүүлэх тавцангаас бүрэн тусгаарлахыг уриалж байна.

​Үүнтэй холбогдуулан бүх хэвлэл мэдээллийн байгууллага (ТВ, Радио, Сайтууд) болон Контент бүтээгчдэд дараах уриалгыг хүргүүлж байна:

Нэгдүгээрт ​ЁС ЗҮЙН хариуцлага: Гэр бүлийн хүчирхийлэл болон хар тамхины хэрэгт холбогдсон, нийгэмд ёс бус байдал түгээгчдийг нэвтрүүлэг, подкаст, нийтлэлдээ оролцуулахгүй байх, тэднийг сурталчлахгүй байх "Ёс зүйн цензур" тогтоох.

Хоёрдугаарт ​НИЙГМИЙН шүүлтүүр: Үзэл бодол, үйлдлээрээ хойч үедээ хорт үлгэр дуурайлал үзүүлж буй этгээдүүдэд олон нийтийн индэр ашиглах эрх олгохгүй байх замаар контентын "Цэвэршилт" хийх.

Гуравдугаарт ​ХАМТЫН тэмцэл: Гэмт хэрэгтэн, ёс зүйн алдаа гаргагчдыг "алдартан" мэтээр өргөмжлөн харуулдаг хандлагыг таслан зогсоож, нийгмийн оюун санааны дархлааг хамгаалах.

​Урлаг бол соён гэгээрүүлэх зэвсэг болохоос, уналт доройтлын хэрэгсэл биш юм.

​Бидний үр хүүхэд ямар ертөнцийг харж өсөх нь өнөөдрийн бидний шүүлтүүрээс шууд хамаарна.

Гэмт үйлдэл, ёс бус байдалтай эвлэрэхгүй байхыг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдэд уриалж байна! хэмээн цахим хаягтаа нийтэлжээ. 

 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин