Цагаан сараас өмнө тэтгэвэр нэмэхгүй бол ахмадууд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ
Ахмад настнуудын төлөөлөл Цагаан сараас өмнө тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодит шийдвэр гаргахгүй бол эсэргүүцлийн тэмцлээ дараагийн шатанд шилжүүлэхээ мэдэгдлээ.
Тэдний зүгээс инфляц, үнийн өсөлт тэтгэврийн бодит үнэлгээг эрс бууруулж, ахмадуудын амьжиргааг хүндрүүлж буйг онцолж, төрөөс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн тэтгэврийн зээлд батлан даагч шаардаж буй зохицуулалтыг зогсоож, төр өөрөө батлан даагч байх, хуучин журмаар нь олгох ёстой хэмээн шаардаж байгаа аж.
Ахмадууд “Цагаан сар бол ахмадуудаа хүндэлдэг баяр. Харин өнөөдөр ахмадууд баяр тэмдэглэх бус, амьжиргааныхаа төлөө тэмцэх нөхцөлд хүрлээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх