Цахим мэдээ
Хэн

Найруулагч М.Энхдалай: Urgoo Cinema Танай театр үзэгчид биднийг болон Монголынхоо кино уран бүтээлчдийг хүндлээд өгөөч

Сүүлийн үед кино театруудын техник тоног төхөөрөмжийн чанарын шаардлага хангахгүй байгаа талаар уран бүтээлчид удаа дараа дугарсаар байгаа. Энэ удаад найруулагч М.Энхдалай Өргөө кино театрын талаар өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр:  Urgoo Cinema Танай театр үзэгчид биднийг болон Монголынхоо кино уран бүтээлчдийг хүндлээд өгөөч.

Яагаад энэ удаан хугацаанд танхимынхаа проекторын хугацаа нь дууссан лампуудаа сольдоггүй юм бэ? Яагаад үзэгч бидэнд Youtube дээр хулгайгаар тавьсан нягтаршил муу дүрслэлтэй юм үзүүлж байгаа мэт хандана вэ? Яагаад танхимынхаа ариун цэвэрт анхаардаггүй вэ?

Хамгийн сэжгийн нь яагаад үзвэрийн дараа үзэгчид танхимаас гарах үед хогийн саванд хаясан попкорны саваа буцааж аваад байдаг юм бэ? /Ийм үйлдлийг нь жилийн өмнө бас харж байлаа/ Яагаад сандлын бүрээс чинь хир даг дайрандаа баригдсан байдаг юм бэ?

За гол асуудал:

Яагаад уран бүтээлчдийн хамаг ур ухаан, мөнгө хөрөнгөө гаргаж бүтээсэн киног үзэгч бидэнд дамжуулж хүргэхдээ фокусгүй, харанхуй дүрстэй дэлгэц ширтүүлж тамладаг юм бэ?

Хайран сайхан дүрслэлүүд...

Өнгөрсөн жил манайхны гадныхантай хамтарч бүтээсэн киног үзэж гоё сайхан зураглал харах гэж ирээд яг ингэж бухимдаж бас харамсаж байж билээ.

Өчигдөр яг давтагдлаа.

Киноны зарим хэсэг дээр бүр нүдээ аниад сонслоо. Аргагүй нэг Бавуугийн Лхагвасүрэн гуайн бичсэн харилцан яриа сонсголонтой бөгөөд мөн ч гоё логиктой тулдаа л ...

За энэ бол үзэгч миний гэртэй ойр гээд байнга сонгож очдог Өргөө-1 кино театрынхнаас асууж буй нь. Бусад нь ямар байгааг мэдэхгүй юм өө.

Хойшид эдгээр асуудал дээрээ анхаарахын чин сэтгэлээсээ хүсье

Уран бүтээлчид маань өөрсдөө бас эднийг сайн шахаж шаардлагаа тавьсан нь илүү үр дүнтэй байх аа гэсэн байлаа 

Жич: Хамгийн гоё дүрслэлтэй, цэвэрхэн театр санал болгоорой. Очиж хоёр дахь удаагаа үзнэ ээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх