Цахим мэдээ
Хэзээ

Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ

Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагаа 2 дахь өдрөө үргэлжилж өнөөдөр эсэн мэнд оллоо.
Эрэн хайх, аврах ажиллагаанд гар сэтгэл нийлэн үүрэгт ажлаа хариуцлагатайгаар хийж гүйцэтгэсэн нийт баг бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье.
Хүйтний эрч чангарсан энэ цаг үед иргэд, малчид та бүхнийг дор бүрнээ хариуцлагатай байж цаг агаарын урьдчилсан мэдээллийг тогтмол авч амь насаа хамгаалахыг анхааруулъя

СЭТГЭГДЭЛ Үлдээх