Цахим мэдээ
Хэн

Дуучин Б.Сарантуяа: Ард түмэн амьдралд сөхөрч, 16 настай охины ээжийн өмнөөс ч, шинэ дуугаа цацаж чадахгүй ичих мэдрэмж төрөөд байна

Тэрбээр “Өр эмтрээд байх юмаа.Үнэхээр хэлэх үг ч олдохгүй үнэн хогийн нийгэмд амьдарч байгаагаа мэдэрч байна.Эх орноо, газар шороогоо зарж тонож дээрэмдсэн тонуулчидын хүүхдүүд л ийм сэхүүн, хүний үнэргүй алуурчид...

Мөнгөтэй нь мөнгөгүйгээ дарж иддэг тийм нийгэм ,бүх салбар нь авилгалд идэгдсэн, ард түмнээсээ хаашаа л хөдөлнө дааж давшгүй торгууль, татвар авна.

Сошиалаар энд тэндгүй охины үхлийн талаар халагласан аав ээжүүдийн лайвнууд.

Амьдрал хүнд хэцүү, уй гашуу, алуурчдын мөр арилаагүй ийм нөхцөлд дуугаа дуулаад ,инээгээд хээв нэг юү ч сонсоогүй хүн шиг, амьдрал сайхан байна гээд шинэ дууныхаа бичлэг, рийл хийж тавих үнэндээ л санаа зовох юмаа. Арай хачин эвгүй үе байнаа ч гэж бодогдох юм. Ард түмэн амьдралд сөхөрч, сэтгэл санаа тавгүй, 16 настай охины ээжийн өмнөөс ч, гоё сайхан дуугаа сошиалд зэрэгзэж тавихаас ичиж байгаа мэдрэмж төрж байна...

Адилхан охин үртэй хүн би,танихгүй ч гэсэн энэ бүгд дааж давшгүй зовлонд унаж, ганцаараа шаналж байгаа ээжид яаж ч тусалж чадахгүй юм даа...

СЭТГЭГДЭЛ Үлдээх