Сүүлийн үед апп ашиглан такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд олширч, иргэдийн өдөр тутмын хөдөлгөөний салшгүй хэсэг болоод байна. Гэвч олныг цочирдуулсан зарим хэрэг, тэдгээрийн эргэн тойронд тархсан мэдээллүүд нэг зүйлийг тод санууллаа: хяналт, дүрэм, журам, хамгаалалтын тогтолцоо сул хэвээр байвал хэн нэгэн гэмт хэрэгтэн болж ч мэднэ, хэн нэгэн хохирогч ч болж мэднэ. Тодруулбал, олны анхаарлыг татсан нэгэн хэрэгт холбогдогч эсвэл хохирогч хэмээн үзэгдэж байсан иргэн такси үйлчилгээнд явж байгаад тухайн асуудалд орооцолдсон гэх ойлголт олон нийтийн дунд үүссэн. Үнэн бодит нь мөрдөн шалгах байгууллагаар тогтоогдох ч, иргэдийн авсан дохио тодорхой байв.
Хэн хэндээ харанхуй тогтолцоо...
Өнөөдөр иргэн апп-аар такси дуудахдаа тухайн компанийн бүртгэл, стандарт, жолоочийн шалгалт, даатгалын талаар бодитой мэдээлэл авах боломжгүй хэвээр. Жолооч нь хэн бэ, ямар шалгуураар сонгогдсон бэ, эрсдэл үүсвэл хариуцлага хэн дээр очих вэ эдгээр асуулт тодорхой хариугүй үлддэг. Компаниудын зүгээс орлого, ашгийг хуваарилах механизм харьцангуй тодорхой боловч осол, гэмтэл, аюулгүй байдлын асуудал “дараагийн асуудал” мэт хойш тавигдсан сэтгэгдэл төрүүлдэг. Жолоочийг даатгах, зорчигчийг хамгаалах, бодит цагийн хяналт, ил тод гомдол шийдвэрлэлт эдгээр нь сайн дурын, эсвэл нэр төдий хэрэгжилттэй хэвээр байна.
“Бүртгэлтэй л бол дуудаад явчихна” гэх эрсдэл...
Тухайн хэрэг нэг зүйлийг ил тод харууллаа. Утасны дугаар бүртгэлтэй л бол хэн ч байнгын дуудлага авч, үйлчилгээ үзүүлж чадна. Үүний цаана хэн ч эрсдэлд орж болзошгүй бодит байдал нуугдаж байна. Хэн нэгэн санаатайгаар бусдыг хохироох ч боломжтой, эсвэл санамсаргүй нөхцөл байдлаас болж энгийн зорчигч хохирогч болох ч эрсдэлтэй. Энэ нь ганц компанийн, ганц жолоочийн асуудал биш. Салбарын нийтлэг сул тал зохицуулалт, стандарт, хяналтын цоорхой юм.
Шийдэл хаана байна вэ?
ТОВЧХОНДОО:
Такси үйлчилгээ бол зүгээр нэг бизнес биш энэ бол олон нийтийн аюулгүй байдалтай шууд холбоотой салбар. Ашиг орлогын араас хөөцөлдөхдөө хамгаалалт, хяналтыг орхивол хохирлыг энгийн иргэд л үүрдэг. Олныг цочирдуулсан хэрэг нэгийг сануулж сургамж боллоо. Дүрэм, журам, хамгаалалтыг өнөөдөр сайжруулахгүй бол маргааш хэн нэгний амь, эрх, аюулгүй байдал эрсдэх эрсдэл бодит хэвээр үлдэнэ.
*Иргэн, байгууллагын нэр төрийг бодож нэр дурдаж бичихээс татгалзав
СЭТГЭГДЭЛ Үлдээх