Нийслэлд 15 мянган өрх толгойлсон эцэг, эх амьдарч байна. Нийслэлээс жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайланг гаргажээ. Нийслэлд 1.7 сая иргэн амьдарч байна. Тэдний 49 хувь нь эрэгтэй бол 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийслэлд хөдөлмөр эрхлэх насны 591 мянган иргэн байгаагаас 328 мянга нь эрэгтэй, 263 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм. Нийслэлийн эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагад нийт 8232 ажилтан ажилладаг. Тэдний 6902 буюу 83 хувь нь эмэгтэй, 1330 буюу 17 хувь нь эрэгтэй байна. Улаанбаатар хотод 15 мянган өрх толгойлсон эцэг эх, амьдарч байна. 2025 онд эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах зорилтын хүрээнд “Эрэгтэйчүүдийн кабинет”–аар 5031 гаруй эрэгтэйчүүдэд үзлэг хийж, зөвлөгөө өгчээ. Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн харилцаа, төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн зорилтын хэрэгжилт 70-95 хувьтай байгаа аж.
СЭТГЭГДЭЛ Үлдээх