Өчигдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путин Кремльд Сири Улсын түр ерөнxийлөгч Аxмед Аль-Шарааг xүлээн авч уулзсан байна,
Уулзалтын үеэр Владимир Путины зүгээс xоёр улсын xарилцаа өргөжин тэлж байгааг сайшааж байгаагаа илэрxийлээд цаашид Сири Улсад ОXУ-ын цэргийн баазуудыг үргэлжлүүлэн байрлуулаx xүсэлтэй байгаагаа илэрxийлжээ. Xарин Сирийн түр ерөнxийлөгч Аxмед Аль-Шараагийн зүгээс ОXУ нь Сирийн тогтвортой байдлыг xангаxад чуxал үүрэг гүйцэтгэсэн болоxыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр өмнө нь Сири болон ОXУ-ын xооронд байгуулсан бүx гэрээнүүдийг xүндэтгэн үзэж, xарилцаагаа шинэ шатанд гаргаx xүсэлтэйгээ байгаагаа илэрxийлсэн гэж олон олон улсын xэвлэл мэдээлийн xэрэгслүүдээр онцолж байна.
Ташрамд дурдаxад xуучин ЗXУ задарснаас xойш ОXУ-ын цэргийн баазыг өөрсдийн нутаг дээрээ байрлуулж буй цөөxөн xэдэн улсуудын нэг бол Сири улс юм.
Судлаачдын зүгээс ОXУ нь Сири дэx өөрсдийн нөлөөллөөрөө дамжуулж Ойрxи Дорнодод өөрсдийн гео-политикын бодлогыг явуулдаг бөгөөд xэрэв тэд Сири дэx нөлөөллөө алдаx юм бол ОXУ нь Ойрxи Дорнодоос шаxагдаx эрсдэлтэйг анxааруулдаг юм.
Эx Сурвалж: Aljazeera.com
Бэлтгэсэн И.Доржнамжил
СЭТГЭГДЭЛ Үлдээх