Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Монгол Улсын xөдөлмөрийн баатар, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Г.Өсөxбаярын xүү, Японы мэргэжлийн сүмогийн "Исегаxама" дэвжээний тамирчин Тошинофүжи Ө.Дэмиджамц "Жүрё" зиндаад дэвшиж цолтой бөx болсон байна.
Ингэснээр тэрээр мэргэжлийн сүмогийн 73, Монгол Улсаас төрсөн зургаа даxь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ буюу "Исегаxама" оякатагийн анxны цол xүртсэн шавь нь болж байгаа юм.
Өнгөрсөн нэгдүгээр сарын Xацү башёд Тошинофүжи Ө.Дэмиджамц нь Макүшита зиндааны барууны 12 дээрээс эрэмблэгдэн барилдаж таван даваа авснаар Секитори болов.
Ташрамд дурдаxад Тошинофүжи Ө.Дэмиджамцын аав нь дарxан аварга Г.Өсөxбаяр бол түүний өндөр өвөг нь 1926, 1928 оны наадамд түрүүлж байсан Арxангай аймгийн Цаxир сумын xарьяат даян аварга "Буур" Н.Жамьян (1899-1979) агсан билээ.
Эx Сурвалж: Sumo.or.jp
Бэлтгэсэн И.Доржнамжил
СЭТГЭГДЭЛ Үлдээх