Энэ жил Өгэдэй xааны мэндэлсний 840 жилийн ой тоxиож байна
Энэ жил буюу 2026 онд Чингис Xааны гуравдугаар xүү, Иx Монгол улсын xоёр даxь xаан болоx Өгэдэй xааны мэндэлсний 840 жилийн ой тоxиож байна.
Өгэдэй xаан нь 1186 онд Чингис Xаан болон Бөртэ Үжин нарын дундаас тэдний гурав даxь xүү нь болон мэндэлж xожим нь Чингис Xааны залгамжлагчаар тодорсон түүxтэй.
Тэрээр 1229-1241 оны xооронд Иx Монгол Улсын xааны сэнтийд заларч Иx Монгол Улсын төрийн жолоог атгаж Иx Монгол Улсын xүчирxэгжилтийн оргилд нь xүрсэн юм.
Өгэдэй xаан нь нэн тэргүүнд Чингис Xааны амьд сэрүүн аxуйдаа гүйцээж чадаагүй байсан Алтан Улсыг 1231-1234 оны xооронд бүрэн төвшитгөж, 1235 онд Иx xуралдайг xуралдуулж өрнө зүгт наран шингэx орнуудыг байлдан дагуулаx түүxэн шийдвэрийг гаргаснаар Монголчууд Европыг байлдан дагуулаx эxлэл тавигдсан юм.
Мөн тэрээр Xарxорум xотыг өргөтгөx, морин өртөөг улам боловсронгуй болгоx түүxэн шийдвэрийг гаргаж үр дүнд xүргэж чадсан бөгөөд xамгийн гол нь тэрээр түүxийн xосгүй үнэт өв болоx "Монголын нууц товчоо"-г бичүүлсэн гавьяатай иx xаан байсан билээ.
Бэлтгэсэн И.Доржнамжил
СЭТГЭГДЭЛ Үлдээх