Цахим мэдээ
Мэдээ

Жан Xьюк: Монгол орон надад онцгой сэтгэгдэл төрүүлдэг

Xүннү гүрэн байгуулагдсаны 2235, Иx Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын xувьсгалын 105 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын үеэр зоxион байгуулагдаx 1000 морьтны жагсаалд БНСУ-ын нэрт жүжигчин Жан xьюк оролцоxоор болжээ. Жүжигчин Жан Xьюкийн туxайд гэвэл 1976 оны 12 сарын 20-нд БНСУ-ын Бусан хотод төрсөн бөгөөд 2002 онд “Гэгээн охины амжилттай түүх” (Сэргэлэн охин Янь Сун) олон ангит киноны Хан Ги Тэгийн дүрээр Монголын үзэгчдэд танигдсан юм.
Жан Хьюк 1998 оноос жүжигчний карьераа эхлүүлж, 2001 онд “Volcano High” кинонд Ким Кён Сүгийн дүрийг бүтээснээр олны анхаарлыг татсан.

Үүнээс хойш тэрээр кино болон олон ангит кинонд идэвхтэй тоглож, 2010 онд “Боолын анчид” олон ангит киноны И Дан Гилийн дүрээрээ мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ хүртсэн байдаг.
Тэрээр жүжигчин Жан На Ратай 2002 онд “Гэгээн охины амжилттай түүх” кинонд хамтран тоглосон бол 2014 онд “Чи миний хувь тавилан” (You Are My Destiny) олон ангит кинонд дахин хосын дүрийг амжилттай бүтээжээ. Үзэгчид тэднийг “телевизийн алтан хос” хэмээн нэрлэдэг бөгөөд Жан На Ра нэгэн ярилцлагадаа “Жан Хьюк бол төгс жүжигчин. Би түүнээс үргэлж суралцдаг” хэмээн онцолж байсан юм.
Жан Хьюк Монгол Улсад хэд хэдэн удаа зочилж, Ким Жон Гүүк, Ча Тэ Хён нарын алдартай уран бүтээлчидтэй хамтран Монголд зураг авалтаа хийсэн “Express Delivery: Mongolia Edition” есөн ангит нэвтрүүлэг нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан.

Тэрээр Монголын талаар “Монгол орон надад онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Уудам тал нутгаар морь унаад явах үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг” хэмээн ярьж байсан удаатай.

Тэрбээр хамгийн сүүлд 2025 оны 7 сард Монгол Улсад дахин ирж, “K Mega Concert in Ulaanbaatar” тоглолтод оролцсон юм.

Энэ үеэр олон жилийн дараа “Love Song” дуугаа дахин дуулахад Монголын үзэгчид түүнийг даган хамтдаа дуулж байсан юм.
Ташрамд дурдаxад НҮБ-ын ерөнxий ассемблейгаас жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг "Дэлxийн адууны өдөр" болгон тэмдэглэж байx тогтоол гаргасан билээ.

Эx сурвалж: Seoul.co.kr
Бэлтгэсэн И.Доржнамжил

СЭТГЭГДЭЛ Үлдээх