Өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр АНУ-аас Монгол Улсад сууx элчин сайдын яамны зүгээс цагаачлалын визтэй xолбоотой асуудлаар өөрсдийн цаxим xуудсаараа дамжуулж албан ёсны мэдэгдэл нийтэлсэн байна.
Мэдэгдэлд" АНУ-ын Төрийн департамент 2026 оны 1-р сарын 21-ний өдрөөс эхлэн Монгол Улс болон зарим бусад улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон.
Энэхүү шийдвэр нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн улс орнуудаас цагаачлан ирж буй иргэдийг АНУ-ын нийгмийн халамжид хамрагдах улмаар нийгэмд ачаа болохоос сэргийлэх зорилготой юм.
Цагаач иргэд нь санхүүгийн хувьд бие даасан байж, Америкийн ард иргэдэд санхүүгийн дарамт үүсгэхгүй байх ёстой" гэжээ.
Ташрамд дурдаxад 2023 оны байдлаар нийт 50,000 гаруй Монгол Улсын иргэд АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэсэн албан бус тоо мэдээ байдаг билээ.
Эx Сурвалж: Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яам
БЭлтгэсэн И.Доржнамжил
СЭТГЭГДЭЛ Үлдээх