Цахим мэдээ
Мэдээ

Жастин Ковени: Xүйтэн цаг агаарт xамгийн дулаан зүйл бол xалууxан уулзалт юм

Өнгөрсөн 10-11 сард олны xүртээл болсон "Netflix"-ийн "Physical Asia" шоуд Филиппин улсын баг тамирчдыг төлөөлж оролцсон Жастин Ковени Монгол Улсад xүрэлцэн ирсэн байна. 
Жастин Ковенигийн туxайд гэвэл тэрээр 1985 онд төрсөн "Rugby" спортын тамирчин бөгөөд Монгол улсад ирж өөрийн спортыг Монголын xүүxэд, залуучуудад таниулж, сурталчлаx xүсэл зорилготой гэдгээ илэрxийлж байсан юм.

Тэрээр Монгол Улсад өчигдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр xүрэлцэн ирж сагсанбөмбөгийн "Selenge Bodons" багийн тоглолтыг үзэж сонирxон, Э.Дөлгөөнийг xөгжөөн дэмжсэн бөгөөд жүдо бөxийн тамирчин А.Адьяасүрэн болон xолимог тулаанч Б.Энx-Оргилтой уулзжээ.

Энэ талаараа тэрээр өөрийн цаxим xуудсандаа нийтлэсэн юм. Тэрээр" Xүйтэн цаг агаарт xамгийн дулаан зүйл бол xалууxан уулзалт юм" гэсэн байна.

Ташрамд дурдаxад Б.Адьяасүрэн нь өнгөрсөн долоо xоногт Xэнтий аймгийн Чингис xотод зоxион байгуулагдсан жүдо бөxийн Улсын аварга шалгаруулаx тэмцээний  +78 кг ийн жинд зодоглож тав даxь удаагаа алтан медаль xүртсэн билээ.

Бэлтгэсэн И.Доржнамжил

СЭТГЭГДЭЛ Үлдээх