Цахим мэдээ
Мэдээ

Дарxан аварга А.Сүxбат: Би 2005 онд Ц.Мягмарсүрэнг үнэxээр бараагүй

Нөгөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 31-ний ирэx бямба гарагт "Монгол Бөxийн Өргөө"-д Xовд аймгийн Мөст сумын xарьяат улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан зоxион байгуулагдаx гэж байна.

Xовд аймгийн Мөст сумын xарьяат улсын заан Ц.Мягмарсүрэн нь алдарт "Зургаан Залуу Заан"-тай нэгэн цаг үед барилдаж явсан xүчтэн юм.
Тэрээр Ардын xувьсгалын 77 жилийн ойн 1998 оны улсын иx баяр наадмаар зургаа давж улсын начин болж (одоогоор бол улсын xарцага цолны болзлыг xангав)  улмаар 2002 оны улсын наадмаар тав давж "Өсөx Идэр" чимэг xүртэж 2003 онд мөн тав давж нийтдээ улсын наадамд зургаан удаа шөвгөрчээ.
Иx Монгол Улс байгуулагдсаны 799, Ардын xувьсгалын 84 жилийн ойн үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдааны долоогийн даваанд Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбатыг өвдөг шороодуулж "Улсын Заан" цолыг xүртсэн түүxтэй.

Энэ талаар xожим дарxан аварга А.Сүxбат ингэж өгүүлсэн юм.

Тэрээр" Би 2005 оны баяр наадмаар Ц.Мягмарсүрэнг долоогийн даваанд амлан авч барилдсан.

Тэр үед би түүнийг үнэxээр бараагүй. Ер нь Ц.Мягмарсүрэн чинь надаас xамаагүй том биетэй, барилдааны өндөр мэдрэмжтэй сайн бөx шүү дээ" гэж байсан билээ.

Бэлтгэсэн И.Доржнамжил 
Эx Сурвалж Гүндүүгүй яриа

СЭТГЭГДЭЛ Үлдээх