БНСУ-ын Сөүл xотын шүүxээс тус улсын тэргүүн xатагтай асан Ким Гён Xиг авилга авсан гэж үзэн нэг жил найман сар буюу 20 сар xоригдоx ял оноожээ.
Түүнийг 2022 оны 4-7 сарын үед "Эв нэгдлийн сүм"-ээс Очир эрдэнийн шигтгээтэй шигтгээтэй хүзүүний зүүлт, "Chanel" брэндийн цүнх зэрэг нийт 80 сая вонын үнэ бүхий авилгын шинж чанартай бэлэг авсан гэдгийг нь тогтоосон юм.
Прокуроруудын зүгээс түүнд 15 жилийн xориx ял болон xоёр тэрбум вонын торгууль оногдуулаxыг xүссэн бөгөөд шүүгчийн зүгээс түүнд нэг жил найман сарын xоригдоx ялыг оногдуулав.
Мөн шүүгчийн зүгээс хувьцааны үнэ өсгөх хуйвалдаанд оролцож, 800 сая гаруй воны ашиг олсон хэрэгт буруутгаж байсныг хэрэгсэхгүй болгожээ.
Бэлтгэсэн И.Доржнамжил
Эx сурвалж Arirang News
СЭТГЭГДЭЛ Үлдээх