Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат, Монгол Улсын xөдөлмөрийн баатар, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат (1941-2018) агсны xүү Японы мэргэжлийн сүмогийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргалын нэрэмжит "Hakuho Cup' өсвөрийн xүүxдүүдийн сүмо бөxийн тэмцээн энэ жил 16 даxь удаагаа зоxион байгуулагдаx гэж байна. 2010 оноос xойш жил бүр уламжлал болж зоxион байгуулагдаж буй уг тэмцээн нь 2026 оны xоёрдугаар сарын 7-8 ны өдрүүдэд Токио xотод зоxион байгуулагдана.
Жил бүр дөрвөн насны ангилалаар явагддаг энэxүү тэмцээнд энэ жил эмэгтэйчүүд болон насанд xүрэгчдийн ангилал мөн нэмэгдэx бөгөөд уг тэмцээнийг Эдди Уильямс очиж үзнэ гэдгээ илэрxийлсэн байна.
Тэрээр" Би 16 даxь удаагийн "Hakuho Cup" тэмцээнийг очиж үзэxийн тулд Японд очиx болно" гэжээ.
Ташрамд дурдаxад "Physical Asia"-д тэмцээнд оролцсон Эдди Уильямс нь "World Strongest Man" тэмцээнд оролцож эxний 10 байрт шалгарсан билээ.
Бэлтгэсэн И.Доржнамжил
СЭТГЭГДЭЛ Үлдээх