2011 онд СУИС-ийн харъяа СОЁЛ ИРГЭНШЛИЙН сургуульд сурч байсан 19 настай оюутан охиныг шинэ жилийн үеэр уух зүйлд нь мансууруулах бодис хийж, ангийнх нь хэд хэдэн оюутан ээлжлэн хүчирхийлсэн хэрэг нийгэмд ил болсон. Харамсалтай нь: Тухайн үед хэн нь ч хамгаалж, цагдаад хандаагүй бөгөөд Хохирогчийг буруутгаж, доромжилсон. Хэрэг 2020 онд шалгагдсан ч удаа дараа хаагдсан,Одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх...
Хохирогчийн хэлснээр уг хэрэгт 9 хүн холбоотой бөгөөд түүний хоёр нь эмэгтэй. Хүчирхийлэгчид бүгдээрээ энгийн амьдралтай, аз жаргалтай, ажилтай төрөлтэй зарим нь урлагийн байгууллагат ажиллаж байгаа. Харин хохирогч насан туршийн сэтгэл санаа, бие мах бодь, эрүүл мэндийн шархтай үлдсэн. Хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн нэр зураг ил болж, яллуулж байгааг зарим нь “хатуу байна, нэр төрд нь халдлаа” гэж өмөөрөх маягтай байна. Харин хохирогч эмэгтэй хайран залуу нас, мөрөөдлөө, айдас, шаналал, өвдөлтийг олон жил ТЭЭЖ амьдарч ирсэн. Түүний сэтгэл санааны хохирол болоод сэтгэл зүйн гэмтэлд хэн хариуцлага хүлээх вэ?
Бид өдөр дутамд айдас хүргэм мэдээлэл дунд живж байна. Нэгээрээ нөгөөхөө дарсаар бид хөгжил дэвшлийн олон зүйлийг ардаа орхиод байна. Зарим хэрэг нь гурав хоног сошиал шүүлтэнд орж дөрөвдөх өдрөөсөө мартагдаж байна.
Иимд эцэг эхчүүдэээ хохирогчийг яагаад дуугарч байгаа шалтгааныг ухаж ойлгоод, үр хүүхдүүддээ анхааруулж, захиж баймаар байна. Энэ эмэгтэй өшөө авахын тулд бус, өөр охид, өөр хүүхдүүд ийм хувь заяанд унах вий гэж зориг гарган ШҮГЭЛ үлээж байна. Дуугүй байвал мартагдана. Мартагдвал_давтагдана.
СЭТГЭГДЭЛ Үлдээх