Манай улсад өнгөрсөн хугацаанд нийт 45.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Сүүлийн 6 жилийн дүнгээр гадаадаас Монгол Улсад 42.4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулсны 73 хувь нь уул уурхай, олборлох салбарт оногдож байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт төрөлжөөгүй байгааг харуулж буйг өнөөдөр “Улаанбаатар галлерей”-д болсон “Mongolia Growth Forum” форумоор хөндлөө.
Зөвхөн төрөлжилт ч бус. Хөрөнгө оруулалт дээр тэргүүлэх чиглэл салбар нь юу байх юм, хууль эрх зүй тогтвортой, шударга хэрэгжиж байх зэрэг асуудлыг өнөөдөр мөн хэлэлцлээ. Нэг ёсондоо Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж буйг танилцуулж, энэ талын бодлогыг хэлэлцүүллээ. Ингэхдээ Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг хамтад нь шинэ үзэл баримтлал болон гадаад худалдааны бодлогод хийх реформын шинжтэй санал, санаачилгын хамт танилцууллаа.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай болж шинэчлэх нь нөгөө талаар хөгжлийн төслүүдийг (ялангуяа төр, засгаас зарлаад буй 14 мега төсөл) санхүүжүүлэх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор үр дүнг хүлээж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж байна. Хуулийн төсөлд хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжих, тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгаж байгааг Монгол Улсын Шадар сайдын орон тооны бус зөвлөх Г.Жавхлантөгс танилцууллаа.
Хуулийн үйлчлэх хүрээг Монгол Улсад гадаадаас орж буй хөрөнгө оруулалтыг дэмжих, татах, хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг тогтоох, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцаанд хамаарахаар зааж, хуулийг “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” гэж нэрлэж буйг тэрбээр тодотголоо. Хуулийн төслийг дараах зарчмыг тусгах замаар боловсруулах аж. Үүнд:
Дээрх 5 зарчмаас гадна:
СЭТГЭГДЭЛ Үлдээх