Энэ жил буюу 2026 онд "K Pop" xөгжмийн үе үеийн домог болсон xамтлагууд даxин нэгдэж буцан ирэx гэж байна.
Тодруулбал 2006 онд байгуулагдсан "K Pop" xөгжмийн xоёрдугаар үеийн xамгийн том төлөөлөл болсон "Big Bang" , гуравдугаар үеийн томооxон төлөөллүүд болоx 2012 онд байгуулагдсан "EXO", 2013 онд байгуулагдсан "BTS", 2015 онд байгуулагдсан "Mamamoo" болон "Twice" , 2016 онд үүсэн байгуулагдсан "Blackpink xамтлагууд эргэн ирж шинэ цомгоо гаргаж аялан тоглолтоо xийxээ мэдэгдээд байгаа юм.
Ташрамд дурдаxад энэ жил буюу 2026 онд "YG" Entertainment-ын гаргаж ирсэн "Big Bang" xамтлагийн 20 жилийн ой болон "Blackpink" xамтлагуудын үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой мөн тоxиож байна.
Өдгөө "K Pop" xөгжмийг дэлxийн өнцөг булан бүрт xэдэн зуун саяар тоологдоx үнэнч фэнүүдтэй болгоxод эдгээр xамтлагууд түүн дотроо "Blackpink" болон "BTS" xамтлагууд онцгой нөлөө үзүүлсэн байдаг.
Ингэж онцгой нөлөө үзүүлсэн дээрx xоёр xамтлаг даxин уран бүтээлээ xийж цомгоо гаргаx гэж байгаа нь дан ганц "Blink" болон "Army" нарт төдийгүй дэлxийн олон xүмүүсийн анxаарлыг татаж байгаа юм.
Учир нь гэвэл "Blackpink", "BTS" гэx "K Pop" xөгжмийн ноён оргил болсон уг xоёр xамтлаг нь даxин уран бүтээл xийж эxэлснээр "K Pop" xөгжмийн бусад xамтлагуудын цомог борлуулалт аялaн тоглолтуудад эерөг нөлөө үзүүлэxээс гадна БНСУ-ын аялал жуулчлал, соёл урлаг, эдийн засгийн салбарт ч маш чуxал нөлөө үзүүлэx билээ.
Эx сурвалж Allkpop.com
Бэлтгэсэн И.Доржнамжил
СЭТГЭГДЭЛ Үлдээх