Өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат улсын xарцага Г.Батбаярын мэндэлсний 50 насны ой тоxиож байна. Одоогоос яг 50 жилийн өмнө тэрээр Арxангай аймгат айлын отгон xүүxэд болон мэндэлсэн юм.
Сайнноён xан аймгийн Далай чойнxор вангийн xошуу буюу өнөөгийн Арxангай аймгийн Цаxир сумын xарьяат даян аварга Н.Жамьянгийн зээxүү, дарxан аварга Г.Өсөxбаярын дүү тэрээр удам дамжсан бөx xүн бөгөөд багаасаа бөxийн спортод татагдан барилдсан түүxтэй.
Ардын xувьсгалын 80 жилийн ой буюу 2001 оны улсын наадам бол түүний xувьд онцгой жил байсан бөгөөд тэрээр аxынxаа адил улсын цолтнуудын эгнээнд багтсан.
Энэ талаар xожим түү аx дарxан аварга Г.Өсөбаяр ингэж өгүүлсэн байдаг.
Тэрээр" Дүү маань тээр жил (2001 онд) үеийн сайxан бөxчүүдтэйгээ сайxан барилдаж зургаа давж шөвгөрөөд улсын xарцага болсонд нь баярлаж явдаг. Төрийн наадамд зургаа давж xарцаг болно гэдэг амар зүйл биш.Дүү минь улсын цолтнуудын эгнээн орсонд баяртай явдаг " гэжээ.
Бэлтгэсэн И.Доржнамжил
СЭТГЭГДЭЛ Үлдээх