10:00 цагт: “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” үйл ажиллагаа Эдийн засаг, хөгжлийн яаманд болно.
11:30 цагт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Гончигсүрэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монгол ээжүүдээс: "Ээжээ намайг авраачээ" сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны нээлт “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд болно.
- “Их жанжин Д.Сүхбаатарын мөрөөр…” үйл ажиллагааг Дотоодын цэргийн Штабаас зохион байгуулна.
-"Ардын дуу мину" тоглолт Соёлын төв өргөөнд болно.
-Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Монгол өв соёл цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” танхимд энэ сарыг 17-ныг хүртэл гарна.
-“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвд энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч С.Дашдэмэдийн “Миний зургууд” үзэсгэлэн энэ сарын 4-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.
Хилийн чанадад:
-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
Дорноговь: "Их говийн тэмээ-2026" Гиннест хүрэх зам өвлийн аялал жуулчлалын эвент болно.
-"Далай шанд” захад Аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран ирж буй гал морь жилийн сар шинийн баярыг угтан “Цагаан сар" үзэсгэлэн зохион байгуулна.
Завхан: 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх