Цахим мэдээ
Мэдээ

Трамп: Бид Ирантай тоxиролцоонд xүрнэ гэж найдаж байна


АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж болзошгүй гэсэн таамаг олны дунд өрнөөд байгаа энэ үед Ерөнхийлөгч Дональд Трамп Иран Улстай үр дүнтэй тоxиролцоо xийxийг хүсэж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр “Бид Ирантай тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна” гэж гэсэн юм.

Мөн АНУ бүс нутагт хамгийн хүчирхэг байлдааны хөлөг онгоцоо байршуулсан гэдгийг онцлоод, хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол нөхцөл байдал хурцдаж болзошгүйг сануулжээ.
Мөн энэ үеэр Ираны Дээд удирдагч Али Хаменеи АНУ-ын дарамтад автахгүй гэдгээ мэдэгдэж, хэрэв дайн эхэлбэл бүс нутгийг хамарсан мөргөлдөөн болно гэж анхааруулсан байна.
Харин Ерөнхийлөгч Трамп Кубын асуудлаар ч мөн яриа хэлэлцээ хийж байгаагаа дурдсан ч ямар тохиролцоо хийх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Эx Сурвалж: BBC.COM

СЭТГЭГДЭЛ Үлдээх